Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Х.Нямбаатар: Газар чөлөөлөлтийн нөлөөлөл багатай эхний шугамын ТЭЗҮ дөрөвдүгээр сард дуусна

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Улаанбаатар трамвай төслийг хэрэгжүүлж байна. Төслийн трассын сонголт эцэслэгдсэн бөгөөд судалгаа, ТЭЗҮ, загвар зургийг боловсруулж байгаа юм. Тодруулбал, хөнгөн галт тэрэг буюу трамвайг хоёр трасстай байхаар төлөвлөсөн. Эхний шугам Нисэхийн тойрог, Яармагийн авто зам, 120 мянгатын уулзвар, Энхтайваны гүүрээр дамжин Сүхбаатарын талбай хүрнэ. Трамвайн хоёрдугаар шугам Сүхбаатарын талбайгаас Зунжин хүртэл зуслангийн бүсийг хотын төвтэй холбоно. Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар трамвайны нэг, хоёрдугаар шугамын ТЭЗҮ-ийг боловсруулж байна. Газар чөлөөлөлтийн нөлөөлөл багатай эхний шугамын ТЭЗҮ дөрөвдүгээр сард гарна. Хоёрдугаар шугамын газар чөлөөлөлтийн бэлтгэлийг хийж байна. Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг 2023 оны арванхоёрдугаар сард батлуулсан. Энэ хуультай холбоотойгоор Газрын тухай хуульд тодорхой өөрчлөлтүүд орсон. Хуулийн хүрээнд нөлөөлөлд өртсөн айлуудын 70 хувь зөвшөөрсөн тохиолдолд үлдсэн 30 хувьтай жишиг үнээр газар чөлөөлөх эрх зүйн зохицуулалт хэрэгжиж байна. Ингэснээр Улаанбаатар хотод бүтээн байгуулалттай холбоотой газрыг маргааныг таслан зохицуулж байна” хэмээв.

Трамвай нь эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй, замын хөдөлгөөний аюулгүй байдал, зорчигчийн тав тухыг бүрдүүлсэн нэг удаад 150-300 хүнийг тээвэрлэх боломжтой. Дундаж хурд нь 30 км/цаг, дээд хурд 60 км/цаг байна. Яармагаас Сүхбаатарын талбай хүртэл трамвайгаар явахад 20-30 минутад хүрнэ гэж тооцоолсон. Ингэснээр замын хөдөлгөөний дундаж хурдыг 25.7 хувиар нэмэгдүүлнэ.

Түүнчлэн трамвайн эхний шугам Энхтайваны гүүрээр дамжих учраас гүүрийг хүчитгэх, явган замыг өргөтгөн, сайжруулах ажлууд хийгдэнэ. Гүүрэн байгууламжийн ажлын хүрээнд Гурвалжингийн гүүрийг мөн хүчитгэн бэхжүүлнэ. Олон төрөлт тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхийн тулд Улаанбаатар хотод үл огтлолцох олон түвшний авто замуудыг түлхүү барих юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан