Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
Европын холбоо хүнсний савлагаанд “Бисфенол А” ашиглахыг хориглов

Европын Холбоо бисфенол-А буюу BPA гэгддэг химийн бодисыг хүнсний бүтээгдэхүүнд шууд хүрэлцдэг материалд ашиглахыг энэ сарын 20-ны өдрөөс хоригложээ. Улмаар хүн, амьтдын дааврын систем, цаашлаад нөхөн үржихүйд сөрөг нөлөөтэйд тооцогддог энэ бодис орц найрлагад орсон хүнс, ус гээд бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодол одооноос ЕХ-ны хэмжээнд хориотой болж байна.

Бисфенол А нь усны сав, төмөр лааз болон гал тогооны хэрэгслийн бүрээс зэрэг хуванцар эдлэл үйлдвэрлэлд голдуу хэрэглэгддэг фенолын бүлгийн органик нэгдэл юм байна. Одооноос хэрэгжих шилжилтийн хугацааны дараагаас BPA гэх энэ нэгдлийг цавуу, каучук, давирхай, пласмасс, хэвлэлийн будаг, силикон, лак, хүнсний бүтээгдэхүүнтэй хүрэлцэх бүрхүүлийн үйлдвэрлэлд ашиглахыг хориглох юм байна.

Бисфенол А-гийн агууламж өндөр байх нь эрүүл мэндэд чамгүй хор нөлөөтэйд тооцогддог. Тухайлбал, хөхний хорт хавдар, мэдрэл сэтгэхүйн хямрал, чихрийн шижин зэрэг эрүүл мэндэд нөлөөлдөг гэдгийг ЕХ-ны Эрүүл мэнд, байгаль орчны Холбооны “Эрүүл мэнд ба химийн бодисууд” хөтөлбөрийн удирдагч Сандра Жен ярьж байна. ЕХ-ны үндсэн хууль REACH бичиг баримтад, БисфенолА нэгдлийг 2006 оноос нөхөн үржихүйд хор нөлөөтэй, 2017 оноос дааврын тогтолцоонд нөлөөлж эрүүл мэндэд урхаг учруулдаг бодисын жагсаалтад оруулсан байдаг байна. 2011 оноос энэ химийн бодисыг нярай болон бага насны хүүхдүүдэд зориулсан угж гэх мэт бүтээгдэхүүнд ашиглах хориотой болсон байдаг юм байна. Биосфенолыг хориглох тал дээр ЕХ ерөнхийдөө анхдагч нь мөн. Гэхдээ энэ удаагийн хориг эрдэм шинжилгээ төдийгүй улстөрийн урт үргэлжилсэн үйл явцын үр дүн болж байгаа, хэт сунжирч удаж байж гарч байгаа шийдвэр гэдгийг дээрх судлаач онцолсон байна. Тэрээр эрдэмтэд биосфенол А-г хориглохыг 10 гаруй жилийн өмнөөс уриалж, ЕХ-ны байгаль орчны агентлагт ч энэ бодистой холбоотой тайлан судалгаануудаа 10 гаруй жил хэвлэн нийтлүүлж байна гэж ярьжээ.

Тиймээс хэрэглээний бусад бараа бүтээгдэхүүнд бисфенол ашиглахтай холбоотой шийдвэр, дараа дараагийн алхмууд мөн хурдан батлагдаж ажил хэрэг болно гэж энэ талын судлаач мэргэжилтнүүд найдлага тавьж байна. Мөн ЕХ энэ талын хоригийг өргөжүүлж, хүүхдийн тоглоомд хамруулах асуудлаар тохиролцоонд хүрч чадна гэж холбогдох ТББ-ууд итгэж байгаа юм байна. ЕХ-ны хууль тогтоомжийн дагуу BPA-с гадна өөр төрлийн бисфенолыг хориглох заалттай байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан