Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
“Монгол ур чадвар-2025” зохион байгуулагдана

Боловсролын ерөнхий газрын даргын 2024 оны А/200 дугаар тушаалаар “Мэргэжлийн болон техникийн боловсролын ур чадварын уралдаан зохион байгуулах журам”-ыг баталсан. Уралдааны зорилго нь хөдөлмөрийн зах зээл, ур чадварын эрэлт хэрэгцээг хангахад мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн суралцагчийн мэргэжлийн ур чадварыг нээн илрүүлэх, урам зориг өгч сэдэлжүүлэх, харилцан суралцаж хамтран хөгжихийг дэмжих замаар стандартад нийцсэн ур чадварыг хөгжүүлэх, мэргэжлийн ур чадварыг олон улсын түвшинд хүргэж өрсөлдөх чадвар, бүтээмжийг нэмэгдүүлэх, нийгмийн түншлэлийг өргөжүүлэхэд чиглэнэ.

Ур чадварын уралдааныг гурав үе шаттай зохион байгуулах бөгөөд эхний үе шат буюу мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн хэмжээнд зохион байгуулах уралдааны загвар удирдамжийг Боловсролын ерөнхий газраас баталсан. Сургуулийн шатны уралдааныг жил бүрийн  нэг дүгээр сараас хоёр дугаар сарын хооронд мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн холбогдох тэнхим, дадлагын газар, чадамжийн төвд зохион байгуулна.

Сургуулийн шатны уралдаанд “Монгол ур чадвар” логог ашиглах бөгөөд ур чадварын баг байгуулах, удирдамж боловсруулах, оролцогчийг бүртгэх, уралдааныг зохион байгуулах, тайлагнах хүртэл бүх үйл ажиллагаанд “Дэлхийн ур чадвар” олон улсын уралдааны дүрмийг баримтална.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан