Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
Улирлын томуугийн вакцинд хамрагдаагүй хүүхдийг вакцинд хамруулна

Улсын Онцгой Комиссын 2025 оны I хурлын шийдвэрийн 2.1-дэх заалтын хэрэгжилтийн хүрээнд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал тэргүүтэй холбогдох газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүдийн хамтарсан уулзалт 2025 оны 01 дүгээр сарын 20-нд ЭМЯ-нд боллоо.Уулзалтаар дэлхий дахинд төдийгүй Монгол Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархвар зүйн байдал, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 2-р улирлын хичээл эхлэх гэж буйтай холбогдуулан бэлэн байдлыг хангах, цаашид томуу, томуу төст өвчний тархварзүйн нөхцөл байдал болон авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний талаар хэлэлцлээ.Энэ хүрээнд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга нар улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний хариу арга хэмжээг хэрэгжүүлэхэд дараах чиглэлээр хамтран ажиллахаар шийдвэрлэлээ.

 Үүнд:

- Төрийн нарийн бичгийн дарга нарын хамтарсан ажлын хэсэг, ажлын хэсгийн удирдамж батлуулж хэрэгжүүлэх, цаашдын хамтын ажиллагааны тогтвортой байдлыг хангах
- Улирлын томуугийн вакцинд хамрагдаагүй хүүхдийг вакцинд аль болох хамруулах, мөн ирэх жил томуугийн вакцинд багш ажилчдыг хамруулах
- Бүх шатны боловсролын байгууллагын багш, ажилчид, сурагчдыг дотоод орчинд амны хаалт тогтмол зүүлгэж хэвшүүлэх
- Эцэг эх, асран хамгаалагчдад халдварт өвчнөөс сэргийлэх, мэдээлэл, сургалт сурталчилгааг хамтран хийх
- Сургуулийн эмч болон харьяалах өрхийн эрүүл мэндийн төвийн хамтын ажиллагааг сайжруулах
- Нийслэлийн захын хорооллын нэг сургуульд амны хаалтны хэрэглээ болон томуу, томуу төст өвчний тархвар зүйн өөрчлөлтийн талаар идэвхтэй тандалт хийх,
- Сургууль, цэцэрлэгийн эмч нарт зориулсан хамтарсан зөвлөгөөн, сургалт зохион байгуулахад хоёр яам хамтран ажиллах юм.Түүнчлэн талууд 6 настай хүүхдийн эрт илрүүлэг, эрүүл аюулгүй сургууль, Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн “Үдийн хоол” хөтөлбөр, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй сургуулийн болон сургуулийн өмнөх байгууллагад хийсэн салбарын хяналтын газрын хяналт, шалгалтын дүнгийн талаар харилцан  санал солилцов.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан