Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
Хүүхдийн санд 300 ширхэг таблет, 400 ширхэг ухаалаг цагийг хүлээлгэн өгчээ

Алслагдсан орон нутгийн хүүхэд багачуудын хөгжил боловсрол, хамгааллыг дэмжих зорилгоор БНХАУ-ын “ZTE” компани 300 ширхэг таблет, 400 ширхэг ухаалаг цагийг НҮБ-ын Хүүхдийн санд өнөөдөр хүлээлгэн өгчээ.НҮБ-ын Хүүхдийн сан нь Боловсролын яам болон Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран “Таблеттай багш” санаачилгыг өргөжүүлэхэд таблетийг, сумдын хүүхэд хамгааллын хамтарсан багийг дэмжих, өдөр бүр хол зам туулж сургуульдаа явдаг хүүхдүүдийг эрсдэлээс өөрийгөө хамгаалах арга барилд суралцахад зориулж ухаалаг цагийг түгээнэ гэв.Хандив хүлээлцэхэд Боловсролын сайд П.Наранбаяр, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань, “ZTE Mongolia”-гийн гүйцэтгэх захирал н.Тулгуур, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Гэр бүлийн бодлогын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Цогтбаатар нар байлцлаа.БНХАУ-ын “ZTE”компани иж бүрэн төсөл хэрэгжүүлж, хамтын ажилгаагааг өргөжүүлж буйд Боловсролын сайд П.Наранбаяр талархал илэрхийлж, “Мэдлэ” цахим сургууль 17 мянган хичээлтэй болсон тул эдгээр хичээлээс алслагдсан хөдөөгийн багийн хүүхдүүд сонгон үзэх, хичээлийн хоцрогдолгүй суралцах боломж бүрдэж буйд баяртай байна гэв.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан