БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Чөлөөт бөхийн УАШТ-д 265 тамирчин өрсөлдөж байна
Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 62, эмэгтэйчүүдийн 27 дахь удаагийн насанд хүрэгчдийн УАШТ Монгол бөхийн өргөөнд эхэллээ. Энэ жилийн УАШТ Монгол Улсын гавьяат тамирчин, “Москва-1980” олимпын хүрэл, “Мехико-1978” ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын 12 удаагийн аварга Дугарсүрэнгийн Оюунболд агсны нэрэмжит болон зохиогдож байгаа юм.“Лос Анжелес-2028” олимпын угтвар болсон УАШТ-д 22 байгууллагын 265 тамирчин эрэгтэй, эмэгтэй 10 жинд өрсөлдөж байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 57, 61, 65 кг, 70 кг, эмэгтэйчүүдийн 53, 62, 76 кг-ын медальтнууд тодорно.
0 Сэтгэгдэл
























