Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Бэлэн орон сууцны төслийн санхүүжилтийг Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлнэ

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам Дэлхийн банктай хамтран иргэдийн орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх талаар хамтран судалгааны ажлыг хийж, төрөөс хэрэгжүүлж буй орон сууцжуулах арга хэмжээнд үнэлэлт, дүгнэлт өгсөн.Судалгааны ажлаас гэр хорооллын иргэдэд чиглэсэн орон сууцжуулах тусгай хөтөлбөрийг авч хэрэгжүүлэх, одоогийн явж буй Ипотекийн зээлийн хөнгөлөлтийг зорилтот бүлэгт нь хүргэхийн тулд хууль, эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай байгаа.Иймд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас санаачлан боловсруулж буй Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Үндэсний орон сууцны тухай хуулийн төслүүдийг боловсруулахад Дэлхийн банкнаас техник туслалцаа үзүүлэх талаар санал гаргалаа.Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдаас бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулан хөдөө, орон нутгийн орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор инженерийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг улс, орон нутгийн төсвөөр шийдвэрлэсэн, бэлэн байгаа орон сууцны төслүүдийн санхүүжилтийг Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх талаар хамтарч ажиллах санал өглөө гэж Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан