Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
Улаанбаатар хот түгжрэл бууруулах чиглэлээр ес, агаарын бохирдлыг буруулах чиглэлээр зургаан төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайдын ахалсан Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын зохицуулалт, шуурхай удирдлагаар хангах Засгийн газрын шуурхай штабын II хуралдаан боллоо.

Хуралдаанаар ирэх жилүүдэд нийслэл хотод хэрэгжүүлэх томоохон төслүүдийн талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар танилцууллаа.

Улаанбаатар хотод түгжрэл бууруулах чиглэлээр ес, агаарын бохирдлыг буруулах чиглэлээр зургаа, бусад чиглэлд найман томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ.Тодруулбал түгжрэл бууруулах чиглэлээр метро, трамвай, шинэ тойрог зам, туулын хурдны зам, тусгай замын автобус, олон түвшний уулзварууд, дүүжин замын тээвэр, хөшигийн хөндийн салбар төмөр зам зэрэг төслүүдийг хэрэгжүүлнэ.

Харин агаарын бохирдлыг бууруулах чиглэлд ТЭЦ-5 дулааны цахилгаан станц, дулааны тархмал эх үүсвэрийг нэмэгдүүлэх төсөл, Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Баянхошуу хот орон сууцжуулах төсөл, Ханын материал орон сууцжуулах төсөл, хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа талаар Ерөнхий сайд болон бусад албаныханд танилцуулсан юм.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эдгээр төслүүдийг эрэмбэлэх нь чухлыг онцлоод холбогдох албаныханд ажлын уялдаа холбоогоо сайжруулж, тулгамдсан асуудлуудыг нэн даруй шийдвэрлэж явахыг даалгалаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан