Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
Тайвань, Сөүл, Токио хотод “Монгол хэл, бичиг” үзэсгэлэн зохион байгуулагдана

Гадаад улсад сурч, ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэд, хүүхэд багачуудад Монгол эх хэл, бичиг үсэг сурах, үндэсний түүх, соёл, өв уламжлал, зан заншил, соёлын үнэт зүйлийг олон улсад сурталчлахад чиглэсэн “Монгол хэл, бичиг” үзэсгэлэн болно.Энэ үйл ажиллагаа 2025 оны нэгдүгээр дүгээр сарын 15-ны өдрөөс  хоёрдугаар сарын 25-ны өдөр хүртэл Тайвань, Бүгд Найрамдах Солонгос улсын Сөүл, Япон улсын Токио хотод тус тус зохион байгуулагдана.“Монгол хэл, бичиг” үзэсгэлэн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж байгаа дараах үйл ажиллагаанд гадаад улсад (Тайвань, Бүгд Найрамдах Солонгос улс, Япон улс) ажиллаж амьдарч буй иргэд, хүүхэд багачууд  оролцох боломжтой.“Монгол хэл, бичиг” цахим илтгэл, “Монгол хэл, бичиг-бидний бахархал” таниулах сургалт, Монгол хэл бичгийн уралдаан, “Монгол хэл, бичиг” үзэсгэлэн зохион байгууллагдана.

Монгол хэл, бичиг-бидний бахархал” таниулах сургалт

  • Тайваньд: 2025 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр
  • Япон улсад: 2025 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр
  • Бүгд Найрамдах Солонгос улсад: 2025 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр
  •  

Монгол хэл, бичиг” үзэсгэлэн

  • Япон улсад: 2025 оны хоёрдугаар сарын 21, 22, 23-ны өдрүүдэд
  • Бүгд Найрамдах Солонгос улсад: 2025 оны хоёрдугаар сарын 21, 22, 23-ны өдрүүдэд
  • Тайваньд 2025 оны хоёрдугаар сарын 22-ны өдрөөс хоёрдугаар сарын 25-ны өдрүүдэд тус тус зохион байгуулагдана.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан