Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
Нярайн уушгины даралт тогтвортой үргэлжлэх хам шинжийн эмчилгээний шинэ технологийг нэвтрүүллээ

Монгол Улсад тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 83 орчим хувийг нялхсын эндэгдэл, 52 орчим хувийг нярайн эндэгдэл эзэлдэг байна. Иймд тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг тууштай бууруулахын тулд нялхас болон нярайн эндэгдлийг бууруулах асуудал нэн чухал юм. Сүүлийн 10 жилд нялхсын эндэгдлийн шалтгаанд перинатал үед үүссэн эмгэг, төрөлхийн хөгжлийн гажиг, амьсгалын тогтолцооны өвчин, осол гэмтэл зонхилон тохиолджээ.

Нярайн уушгины даралт тогтвортой үргэлжлэх хам шинж нь нярайн өвчлөл эндэгдлийн тэргүүлэх шалтгааны нэг болдог бөгөөд нярайн өвчлөл эндэгдэл бууруулах ажлын хүрээнд “Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв”, “Эх Нярай Эмэгтэйчүүдийн Үндэсний Төв”-2, “Өргөө”, “Амгалан”, “Хүрээ” амаржих газруудад Азотын ислийг нярайн эрчимт эмчилгээний тасгуудад эмчилгээ, үйлчилгээнд нэвтрүүлж эхэллээ. 2025 оны 1 дүгээр сарын II долоо хоногийн байдлаар нийт 9 нярайд азотын ислийн эмчилгээг амжилттай хийгээд байна.

Цаашид хүүхэд, нярайн уушгины артерийн даралт ихсэлт өвчний эрчимт эмчилгээ, амбулаторийн эмчилгээг цогцоор нэвтрүүлэхээр төлөвлөж байна.

 

 

 

 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан