Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
Найман аймгийн ерөнхий боловсролын сургуулиуд багшийн туслах ажиллуулж байна

Боловсролын сайд 2024 онд “Ерөнхий боловсролын сургуульд багшийн туслах ажиллуулах тухай” А/63 дугаар тушаал гаргасан. 2025 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд 8 аймгийн ерөнхий боловсролын сургуулиуд багшийн туслах ажиллуулж байна.

  • Улаанбаатар хотод 18 багшийн туслах
  • Орон нутагт 4, багш мэргэжилтэй 9 туслах ерөнхий боловсролын сургуулиудад ажиллаж байна.

Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулиуд тусгай хэрэгцээтэй хүүхэдтэй ажиллах 11 багшийн туслах ажиллуулж байна.МУБИС-ийн Багшийн сургууль багшийн туслах бэлтгэдэг. 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 3 дахь ээлжийн төгсөлтөөр 32 хүн төгсөж, багшийн туслахаар бэлтгэгджээ. Үүний өмнө Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны “Чиглэл хүргүүлэх тухай” 1б/6143 дугаар албан бичгийн дагуу 2023-2024 оны хичээлийн жилд 110 багшийн туслах бэлтгэжээ.Улсын хэмжээнд бага ангийн 44-өөс дээш хүүхэдтэй нийт 261 бүлэг багшийн туслах ажиллуулах боломжтой. Үүний 166 бүлэг нь 1 дүгээр ангийн, 95 бүлэг нь 2 дугаар ангийнх. Өнөөдрийн байдлаар нэг  болон хоёр дугаар ангид багшийн туслахаар ажиллах боломжтой, бэлтгэгдсэн 119 хүн нөөцөд байгаа аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан