Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЦАНХИЙН БАРУУН УУРХАЙН ХОЙД ХЭСГИЙН УУЛЫН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

 

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд Тавантолгойн ордын бодит чадавхыг тодорхойлж Цанхи, Бортээг болон Оорцогийн хэсгүүдэд иж бүрэн хайгуул, судалгааны ажлыг гүйцэтгэж ордын нөөцийг 29 хувиар буюу 1.8 тэрбум тонноор нэмэгдүүлж 8.1 тэрбум тонн нөөцтэй болохыг тогтоож, Монгол Улсын эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан. Уурхайн нөөц баялаг нэмэгдсэнтэй холбоотойгоор Цанхийн Баруун уурхайн хойд хэсгийн уулын ажлыг 2025 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр өөрийн техникээр эхлүүллээ.

Цанхийн баруун уурхайн уулын ажлыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Уул уурхай технологийн газрын дарга Ч.Алтанбагана нээж үг хэллээ. Тэрээр бид 2024 онд олборлолт, борлуулалтын түүхэн дээд амжилт тогтоож, ордын нөөц баялгийг 1.8 тэрбум тонноор нэмэгдүүлсэн бол 2025 оны 1 дүгээр сард Цанхийн баруун уурхайн хоёрдугаар талбайн уулын ажлыг эхлүүлж компанийн түүхэнд шинэ хуудас нээлээ. Цанхийн баруун уурхайн хоёрдугаар талбайг эхлүүлснээр нүүрсний бүтээгдэхүүний төрөл, чанар нэмэгдэнэ, хөрс хуулалтын зай 2.5 дахин буурна, эдийн засгийн үр өгөөж нэмэгдэх олон боломж бидэнд нээгдэж байна. Ашигт ажиллагааг нэмэгдүүлж, өртөг зардлыг бууруулж буй компанийн нийт хамт олонд халуун баяр хүргэлээ.Компани 2025 онд өөрийн техникийн сарын хүчин чадлыг 4,5 сая м3 хүртэл нэмэгдүүлж, жилдээ 50 сая м3 уулын ажлыг гүйцэтгэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрсөн онд 30 сая тонн нүүрс борлуулж 3.0 тэрбум ам.долларын орлоготой ажиллаж, Монгол Улсын төсөвт 3.2 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлэн ажилласан. Компанийн олборлосон нүүрсний хэмжээ жилээс жилд өсөж буй бөгөөд 2019 онд 50 сая тонн, 2020 онд 70 сая тонн, 2023 онд 100 сая тоннд хүрсэн бол 2024 онд нийт 150 сая дахь тонн нүүрс олборлолоо.

 

 

 

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан