Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Барилгын салбар дахь төр ба хувийн хэвшлийн түншлэл”-ийн талаар хэлэлцэж байна Монгол Улсын иргэн бүр насан туршдаа нийгмийн хамгааллын цогц үйлчилгээнд хамрагдах эрхтэй “Эйр Индиа” нисэх компанийн онгоцны сүйрлийн уршгаар 240 гаруй хүний амь эрсдэв Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо СУРГАСАН 18 АДУУГ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ МОРЬТ ХАРВААНЫ ЗАРИМ ШАВЬ НАР ОРОЛЦЖЭЭ Г.Занданшатар: Бид асуудлыг ерөнхийлж бөөрөнхийлдөггүй, ацаглаж хойш тавьдаггүй, УЛСТӨРЖИЛТ ТАЛЦАЛГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР байна Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагт 4715 төгрөг төгрөг байна Төрийн байгууллага, албан тушаалтанд авлигаас урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлэв Аутизмын хүрээний эмгэгийн оношилгоог эрт илрүүлж, эмчлэх боломж нээгдлээ Алт цэвэршүүлэх үйлдвэртэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Манай тамирчид уулын цана, уран гулгалт, гүйлтийн цана, шорт трейк, снөүбордын төрөлд өрсөлдөнө

 

Италийн Турин хотноо энэ сарын 13-23-нд спортын 11 төрлөөр дэлхийн оюутны спортын Универсиад 32 дугаар наадам өчигдөр нээлтээ хийсэн. Энэхүү наадамд  57 орны 2000 гаруй баг тамирчид оролцож байгаа.Монголын баг тамирчид энэхүү наадамд уулын цана, уран гулгалт, гүйлтийн цана, шорт трейк, снөүбордын төрөлд   өрсөлдөж  байгаа бөгөөд 20 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байна. Универсиадын наадмын уулын цанын төрөлд эрэгтэй тамирчин О.Өсөх-Ирээдүй, эмэгтэй тамирчин А. Сондорбаяр, А. Итгэл нар оролцоно.  Харин наадмын снөүбордын төрөлд эрэгтэй тамирчин Г. Ганзориг хурд хүчээ сорин өрсөлдөнө.Уулын цана, снөүбордын баг тамирчид Италийн баруун хойд хэсэгт, Франц улстай хил залгаа орших Бардонекчиа хотноо байрлах Универсиадын тосгонд энэ сарын 12-нд очиж, бэлтгэл сургуулилтаа хийж, тэмцээндээ оролцож байгаа аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан