Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
Нийслэлийн боловсролын салбарт энэ онд 145 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ

Нийслэлийн боловсролын салбарт 2024 онд нийт 168 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байснаас 9 сургууль, 19 цэцэрлэг, нэг бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа.Харин 2025 онд 9 төсөл нэмэгдэж, нийт 145 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ. 2025 оны урьдчилсан төлөвлөгөөгөөр 25 сургууль, 50 цэцэрлэг, 14 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулна гэдгийг нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр НБГ-ын дарга Б.Амартүвшин хэлж байв.

НБГ-ын дарга Б.Амартүвшин “Нийслэлийн 2025 оны төсөвт нэг сургуулийн барилга худалдан авах, 5 цэцэрлэгийн барилга худалдан авах, 2 сургуулийн барилга барих нийт 8 төсөл арга хэмжээ, Баянгол дүүргийн төсвийн хөрөнгөөр нэг цэцэрлэг барихаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар нийт 145 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна. Үүний 71 нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар, 50 нь нийслэлийн төсвийн хөрөнгөөр, 14 нь дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байна. Мөн өнгөрсөн сард 2 сургууль, 2 цэцэрлэг, нэг бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгад Улсын комисс ажиллаж, акт гарсан” гэв.

Нийтэлсэн: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан