Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
СЗХ: Даатгалын хураамжийн зохицуулалтыг хэвээр үлдээж, шинэчилсэн журмыг хүчингүй болгов

Жолоочийн даатгалын тухай хууль 2011 онд батлагдаж, тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр жолоочийн даатгалд заавал даатгуулахаар хуульчилсан. Уг даатгал нь зам, тээврийн ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчийн эрхийг хамгаалах зорилготой. Дээрх хуульд тээврийн хэрэгслийн ангиллаас хамаарч даатгалын суурь хураамж 12.500-53.000 төгрөг байхаар зааснаас гадна даатгуулагчийн нас, туршлага, тээврийн хэрэгслийг ашиглах байршил, даатгуулагчийн буруугаас үүссэн даатгалын тохиолдлын тоо, олгосон нөхөн төлбөрийн хэмжээ, гэрээний хугацаа, тээврийн хэрэгслийг ашиглах жолоочийн тоо, тээврийн хэрэгслийн зориулалт, даац, зорчигчийн суудлын тоо, хөдөлгүүрийн хүчин чадал, чиргүүлтэй эсэх зэргээс хамаарч уг суурь хураамжийг итгэлцүүрээр нэмэгдүүлэх, эсхүл хорогдуулан тооцохоор зохицуулдаг. 

Санхүүгийн зохицуулах хорооноос 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 493 дугаар тогтоолоор холбогдох журмыг шинэчлэн 2025 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхлэх мөн зам, тээврийн осол гаргаж, нөхөн төлбөр удаа дараа авсан, замын хөдөлгөөний дүрэм зөрчдөг зэргээс хамаарч хураамжийн хэмжээ өндөр тооцогдох, жолоодох этгээдийн тоо тодорхой, зам, тээврийн осол гаргадаггүй, хариуцлагатай жолоочийн хураамжийн хэмжээ багаар тооцогдох мөн хөдөлгүүрийн багтаамж 1000 хүртэл, байгаль орчинд ээлтэй цахилгаан болон бусад тусгайлсан хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн хувьд хураамжийн хэмжээг тодорхой хувиар бууруулах боломжтой зохицуулалтыг тусгасан байсан. Өнгөрсөн оны байдлаар жолоочийн нэр дурдаж даатгуулсан даатгалын гэрээ нь нийт гэрээний 35 хувийг эзэлж байсан бол энэ оны эхний 10 хоногийн тоон мэдээнээс харахад нийт даатгалын гэрээний 92 хувьд хүрсэн байгаа нь жолооч нарын хариуцлагатай байдлыг үнэлэх, даатгалын хураамжийг бодитой тогтоох боломж бүрдсэн болно. Энэхүү 10 хоногийн хугацаанд нийт байгуулсан гэрээний 80 орчим хувь буюу 7638 гэрээг жолоочийн нэр дурдаж, хувь хүн байгуулсан байх ба дундаж хураамжийн хэмжээ нь 57139 төгрөг байжээ. Жолоочийн даатгалын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн үргэлжлүүлэх шаардлагыг харгалзан 2018-2024 оны хооронд даатгалын хураамжийн хэмжээг тооцож байсан итгэлцүүрийн зохицуулалтыг хэвээр үлдээж, дээрх шинэчилсэн зохицуулалтыг хүчингүй болгох шийдвэрийг Санхүүгийн зохицуулах хорооноос гаргалаа. 

Иймд 2025 оны нэгдүгээр сарын 01-09-ний өдрийг дуусталх хугацаанд жолоочийн хариуцлагын даатгал хийлгэсэн иргэн, хуулийн этгээд нь даатгалын гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлтээ тухайн даатгалын компанид хандан гаргах эрхтэй болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан