Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
Говь-Алтай аймаг энэ жил эрүүл мэндийг дэмжих жил болгон зарлажээ

Эрүүл мэндийн яамны багийн хамт баруун аймгуудад ажиллаж байгаа.  Говь-Алтай аймагт ажиллаж нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцан, нутгийн удирдлагууд, иргэдтэй уулзаж салбарын зарим тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэжээ. 

Тус аймаг Эрүүл мэнд, боловсролыг сайжруулах хөтөлбөр хэрэгжүүлж урьдчилан сэргийлэх үзлэгийг 88 багт хийн, иргэдийн эрүүл мэндийн суурь судалгаагаа гаргасан байна.
Мөн ХПВ-ийн эсрэг дархлаажуулалтын хувь бусад аймгуудаас харьцангуй өндөр буюу одоогийн байдлаар 61.2 хувийн хамрагдалттай байна.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Говь-Алтай аймгийн иргэд, салбарын мэргэжилтнүүдтэй уулзаж үйл ажиллагаатай нь газар дээр нь танилцах үеэрээ: “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний гол бодлого бол “Төвлөрлийг сааруулах” бодлого буюу тухайн тусламж, үйлчилгээг аймгаасаа авах боломжийг бүрдүүлэх нь ЭМЯ-ны аймгууд руу чиглэсэн хамгийн чухал бодлогуудын нэг болоод байна.  

Мөн аймгуудад “Өвчлөлийн хяналт урьдчилан сэргийлэлт”-ийн төв байгуулах ажлыг хэрэгжүүлж байна. Үүний жишиг аймгаар Говь-Алтай аймгийг сонгоё гэж бодож байна. Энэ удаад 2.4 тэрбум төгрөгийг эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулахад зориулан шийдвэрлэж өгье. Цаашид ЭМЯ-ны бодлоготой уялдсан олон асуудлуудыг бид шат дараалалтай шийдвэрлээд явна” гэдгийг онцолжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан