Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
Ч.Уртнасан: Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт дэгдэлтийн буюу улаан түвшинд хүрсэн

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс томуу, томуу төст өвчний өнөөгийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийг өглөө.ХӨСҮТ-ийн Тархвар судлаач Ч.Уртнасан “Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт дэгдэлтийн буюу улаан түвшинд хүрсэн. Тодруулбал, 7 аймагт улбар түвшинд буюу алаг цоог дэгдэлттэй, 13 аймаг дэгдэлтийн улаан түвшинд, харин тахал, тархалтын түвшинд 1 аймаг буюу Дорноговь аймаг хүрсэн байна.Амбулаторийн нийт үзлэгийн 14 орчим хувийг томуу болон томуу төст өвчин эзэлж байна. Нийт эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн 38 орчим хувь нь амьсгалын замын халдвар буюу уушгины архаг өвчлөлтэй хүмүүс хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс харахад өмнөх долоо хоногоос болон өмнөх жилтэй харьцуулахад  өвчлөл нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Энэ жилийн хувьд томуу өвчнөөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсэд огцом нэмэгдэж, цаашлаад хүндрэх, орны ачаалал 2-3 дахин их байна.Нийт томуу, томуу төст өвчний 75 орчим хувийг 15 хүртэлх насны хүүхэд, үүн дотроо 5 хүртэлх насны  хүүхэд 40 орчим хувийг эзэлж байна.Амьсгалын замын халдвар буюу уушгины үрэвслээр эмчлүүлж байгаа хүмүүсийн 80 орчим хувийг 15 хүртэлх насныхан үүнээс 50 орчим хувийг 4 хүртэлх  насны хүүхдүүд эзэлж байна.Нийслэлийн хэмжээнд 2300 орчим орыг дэлгэн ажиллуулж байна.Нийслэлд хүүхдийн орны ачааллыг бууруулах үүднээс Эрүүл мэндийн яамны харьяа эмнэлгүүдийн ачаалал багатай тасгуудад нэмэлтээр ор дэлгэн ажиллаж байна" гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан