Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Барилгын салбар дахь төр ба хувийн хэвшлийн түншлэл”-ийн талаар хэлэлцэж байна Монгол Улсын иргэн бүр насан туршдаа нийгмийн хамгааллын цогц үйлчилгээнд хамрагдах эрхтэй “Эйр Индиа” нисэх компанийн онгоцны сүйрлийн уршгаар 240 гаруй хүний амь эрсдэв Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо СУРГАСАН 18 АДУУГ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ МОРЬТ ХАРВААНЫ ЗАРИМ ШАВЬ НАР ОРОЛЦЖЭЭ Г.Занданшатар: Бид асуудлыг ерөнхийлж бөөрөнхийлдөггүй, ацаглаж хойш тавьдаггүй, УЛСТӨРЖИЛТ ТАЛЦАЛГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР байна Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагт 4715 төгрөг төгрөг байна Төрийн байгууллага, албан тушаалтанд авлигаас урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлэв Аутизмын хүрээний эмгэгийн оношилгоог эрт илрүүлж, эмчлэх боломж нээгдлээ Алт цэвэршүүлэх үйлдвэртэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
ГОЛОМТ БАНК 1-Р САРЫН 2-НД АЖИЛТНУУДДАА ЦАЛИНТАЙ АМРАЛТ ОЛГОНО

Эх орныхоо хөгжлийн голомт байх эрхэм зорилго дор нэгдэн хамтдаа үнэ цэн бүтээж буй 2,800 гаруй ажилтандаа зориулан Голомт банк шинэ оноо хайртай, дотны хүмүүстэйгээ өнгөрүүлэх боломжийг бүрдүүлж, 1-р сарын 2-нд цалинтай амралт олгохоор боллоо.Байгууллагын тогтвортой үйл ажиллагаа, хөгжил дэвшлийн үндэс, суурь болсон ажилтнууддаа нийгэм, ахуйн хөнгөлөлтийн олон хөтөлбөрийг хэрэгжүүлдэг бөгөөд ажилтны төрсөн өдрийн цалинтай амралт, хүүхдийнхээ төрсөн өдрөөр цалинтай чөлөө авах боломжтой байдаг. Харин энэ удаа шинэ жилийг угтан ажлын нэг өдрийг цалинтай амралтын өдөр болгож байгаа нь ажилтнуудад гэр бүлийн баяраа хамтдаа тэмдэглэн өнгөрүүлж, дурсамж бүтээхэд дэмжлэг болох юм.
Голомт банк Монгол Улсад хөгжил дэвшил авчрах бүтээн байгуулалтыг өрнүүлэх, бизнес эрхлэгчдийг чадавхжуулах, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, нийгэмд сайн сайхныг авчрах үйл ажиллагааг дэмжин ажилласаар ирсэн бөгөөд улирч буй 2024 онд түүхэн мөр, тод амжилтаа бататгах үйл явдлаар өрнүүн жилийг үдэж байна. Энэхүү амжилт бүрийн ард хөдөлмөрлөж буй эрхэм хамт олныхоо банкны салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн 26 ажилтнаа
“Шилдэг ажилтан”-аар алдаршуулан тус бүр 10 сая төгрөгөөр урамшуулж, 75 ажилтнаа гадаад руу аялах эрхээр шагнасан юм. Ирж буй амжилт бүтээлийн хэлхээ, хамтдаа бүтээх дараагийн шинэ жилийн хөгжил дэвшлийн хуудсыг хамтдаа эргүүлэх Голомт банкны хөгжлийн голомт болсон эрхэм ажилтнууддаа талархал илэрхийлье!

Ажилтан та – Хөгжлийн голомт

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан