Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх эгнээнд авч үзэн 2023-2025 оныг “Монголд зочлох жил”-ээр зарласан. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын 2024 оны 64 дүгээр тогтоолоор спортын олон улс, тив, дэлхийн чанартай долоон тэмцээнийг эх орондоо зохион байгуулахад улсын төсвөөс 1,6 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлсэн.Мөсний загасчлалын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Чөлөөт нисэх загварын Ази-Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн, Снукер бильярдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Олон улсын хүүхдийн спортын X наадам, "Гимнастрада-2024" Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, Бодибилдинг, фитнессийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах, Кураш бөхийн өсвөр үе, залуучууд, ахмад мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болсон билээ.Эдгээр тэмцээнд давхардсан тоогоор 108 орны 1432 тамирчин, 121 дасгалжуулагч, 128 шүүгч, 167 албаны хүн, 968 хөгжөөн дэмжигчид хамрагджээ. Монгол Улсын эдийн засагт шууд болон шууд бусаар оруулсан энэхүү орлогод галт тэрэг болон үндэсний авиа компанид 4 тэрбум, зочид буудалд 1,2 тэрбум, худалдаа, үйлчилгээ тээвэрлэлтэд 582 сая төгрөг нийт 5,6 тэрбум төгрөгийн эдийн засгийн орлого оржээ.
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
МОНГОЛ УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛСАН ОЛОН УЛСЫН ДОЛООН ТЭМЦЭЭНЭЭС 5,6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ОРЛОГО ОЛЖЭЭ
0 Сэтгэгдэл
























