Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
Улаанбаатар хотын 385 жилийн ойд зориулсан дурсгалын маркийг танилцууллаа

Монгол Улсын нийслэл үүсэн байгуулагдсаны 385 жил, Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жил, Нийслэл Хүрээг “Улаанбаатар хот” хэмээн нэрийдсэний 100 жилийн ойд зориулан гаргаж буй “Нийслэл Улаанбаатар хотын 385 жилийн ой” сэдэвт маркийн анхны өдрийн нээлтийн үйл ажиллагааг өнөөдөр зохион байгууллаа. Нээлтийн үеэр Улаанбаатар хотын түүхийн өнгө аясыг багтаан анхны нийслэл байгуулах хүртэл нүүдэллэн шилжиж буй дүрслэл бүхий “Хүрээ нүүдэл 1639-1778”, хотын төлөвлөлт, суурийн хэв маягт шилжиж буй “Нийслэл хүрээ 1912-1923”, орчин цагийн хотын хэв маягийг харуулсан “Улаанбаатар хот 1924-2024” гэсэн 3 марк бүтээснийг танилцууллаа.

Нээлтийн үйл ажиллагаанд НИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба, НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ү.Ганболд, “Монгол Шуудан” ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Тэлмэн, дэд захирал Н.Хосбаяр, Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш, Нийслэлийн Архивын газрын дарга Н.Туул, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Ардын зураач Г.Дунбүрээ, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, гэрэл зурагчин С.Цацралт, “Монгол Шуудан” ХК-ийн Марк, үнэт цаасны хэлтсийн дарга Б.Дамдинбазар, Улаанбаатар хотын музейн захирал П.Даваасүрэн болон бусад зочид, төлөөлөгч оролцлоо.

Марк нь тухайн улсын тусгаар тогтнол, түүх, өв соёлын илрэл болон хадгалагддаг онцгой ач холбогдолтой. Уг Нийслэл Улаанбаатар хотын 385 жилийн ойн сэдэвт марк бүтээгдсэнээр түүхийн алтан хуудаст болон эрхэм марк цуглуулагч нарт нэгэн шинэ бүтээл нэмэгдсэн баярт мөч тохиож буйг марк урлан бүтээгчид хэлж байна.Монгол маркт 1974, 1984 онд Улаанбаатар хотын 50, 60 жилийн ойн нэрийн марк, 1999, 2014, 2019 онд Нийслэл Улаанбаатар хотын 360, 375, 380 жилийн ойд зориулан хэлхээ, блок цуврал маркийг “Монгол Шуудан” ХК-иас хэвлэн гаргаж ирсэн уламжлалтай юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан