Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Л.Моломжамц: Цас орох мэдээллийг өмнөх өдөр нь нэгдсэн байдлаар авч, урьдчилан бэлддэг

Нийслэлд арванхоёрдугаар сарын 23-24-нд шилжих шөнө орсон цасыг Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, дүүргүүдийн Тохижилт үйлчилгээний компаниуд зэрэг нийт 35 байгууллагын 1200 гаруй ажилтан 180 гаруй тусгай зориулалтын машин техник, хэрэгсэлтэйгээр цэвэрлэж байна.

Тухайлбал, Хан-Уул дүүргийн хэмжээнд зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний ажилчид 24 цагаар жижүүрлэн халтиргаа, гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж ажиллаж байгаа юм.

Хан-Уул дүүргийн цас цэвэрлэгээний ажлын талаар “Охь мандал” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Моломжамцаас тодрууллаа.

Тэрбээр “Бид цас орох мэдээллийг өмнөх өдөр нь нэгдсэн байдлаар авч, зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ хариуцсан бүх байгууллага бэлэн байдалд ажилладаг. Өчигдөр гэхэд оройны 21:00 цагт бэлтгэлээ базааж, шөнийн 03:00 цагаас ажилдаа орсон. Манай байгууллага нийт 28 гаруй машин, механизмтай. Өнөөдрийн байдлаар давс цацах тусгай зориулалтын 4 машин болон бусад тусгай техник хэрэгсэл гээд нийт 7 техник хэрэгсэлтэй цас цэвэрлэж байна. “Нисэхийн тойрог”-оос “Шувуун фабрик”-ийн эцсийн буудал хүртэл нийт 21.4 км авто зам болон Морингийн давааны өгсүүр хэсэг, Нисэхийн аюулгүйн тойрог орчимд 40 гаруй туслах замд цэвэрлэгээ, үйлчилгээг тогтмол хийж байна. Тухайн үеийн цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж давс цацах, халтиргаатай зам, гэрлэн дохионы хэсгийг түлхүү анхаарах зэргээр уялдаа холбоотой ажилладаг. Жишээлбэл, арванхоёрдугаар сарын 23-24-нд шилжих шөнийн 04:00 цагаас халтиргаа, гулгаа ихтэй байршлуудад давс цацаж авто замын нөхцөлийг хэвийн хэмжээнд хангуулж ажилласан” гэлээ.

Нийтэлсэн: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан