Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Нийслэлийн эрүүл мэндийн салбарын шилдгүүдийг тодрууллаа

Жил бүр нийслэлийн эрүүл мэндийн салбарынхан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээгээр тэргүүлсэн эрүүл мэндийн байгууллага, өрхийн эрүүл мэндийн төв болон эмч, мэргэжилтнийг тодруулдаг уламжлалтай. Тэгвэл нийслэлийн Засаг даргын захирамжаар эрүүл мэндийн шалгуур үзүүлэлтээр тэргүүлсэн байгууллага, эмч, ажилтнуудыг шалгаруулах, 2024 оны шилдгүүдээ тодруулах арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа. Арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин, Нийслэлийн Засаг даргын Эрүүл мэнд, боловсролын асуудал хариуцсан зөвлөх Ш.Анхмаа, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Хадбаатар, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Оюунгэрэл, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган нар оролцож, тэргүүлсэн байгууллага, эмч, эмнэлгийн мэргэжилтэнд өргөмжлөлийг гардууллаа.

Нийслэлийн хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг эрүүл мэндийн байгууллагуудын нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төв, төрөлжсөн мэргэжлийн байгууллага, анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэл, иргэдийн өмнө хүлээсэн үүргээр нь шалгуур, үзүүлэлт боловсруулан шилдгүүдийг шалгаруулаад байна. Энэ хүрээнд 2024 онд 67 шилдэг эмч, 65 шилдэг сувилагч, 54 шилдэг ажилтан шалгарч, 15 шилдэг эрүүл мэндийн байгууллага, 10 шилдэг эрүүл мэндийг дээдлэгч иргэн шалгарлаа. 

Шилдэг эрүүл мэндийн байгууллагаар:

              I байр -                Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэг

             II байр -                Амгалан амаржих газар

             II байр -                Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг

             III байр -               Налайх дүүргийн ЭМТ

             III байр -               Сонгинохайрхан дүүргийн ЭМТ

             III байр -               Сүхбаатар дүүргийн ЭМТ

Шилдэг Тосгоны эрүүл мэндийн төв, Хүүхдийн сэргээн засах төв, Төрөлжсөн эмнэлэг:

             I байр -                Хүүхдийн сэргээн засах "Хантуул төв"

             II байр -                Нийслэлийн Түргэн тусламжийн төв

             III байр -               Нийслэлийн Аддиктологийн төв

Шилдэг өрхийн эрүүл мэндийн төв:

            I байр -                ХУД - Энхбуянт - манал (16-р хороо)

            II байр -               БГД – Мөнх-Үжин (6-р хороо)

            II байр -               СХД - Гурван жаргал хайрхан (18, 38-р хороо)

            III байр -              БЗД - Тэгш дүүрэн хүслэн (26-р хороо)

            III байр -              БНД - Биваангирд (3-р хороо)

            III байр -              ЧД - Тэгш-Өлзий (16, 22-р хороо) тус тус шалгарлаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан