Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Монголбанкны Ерөнхийлөгч Ази, Номхон далайн Хөгжлийн санхүүжилтийн асуудлаарх бүс нутгийн өндөр түвшний зөвлөлдөх уулзалтад оролцож байна

Тайландын Хаант улсын нийслэл Бангкок хотноо 2024 оны 12 дугаар сарын 17-18-ны өдөр болж буй Ази, Номхон далайн Хөгжлийн санхүүжилтийн асуудлаарх Бүс нутгийн өндөр түвшний зөвлөлдөх уулзалтад Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Монгол Улсаас Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд А.Төмөр тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. Энэхүү өндөр түвшний бүс нутгийн зөвлөлдөх уулзалт нь 2025 оны 6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 3-нд Испани улсын Севиль хотноо болох Хөгжлийн санхүүжилтийн асуудлаарх олон улсын IV бага хурлын бэлтгэл ажлын хүрээнд зохион байгуулагдаж байгаа юм.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн уулзалтын эхэнд “Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжлийн санхүүжилтийн ирээдүй” сэдэвт өндөр түвшний хэлэлцүүлэгт панелистаар оролцож, үг хэллээ. Мөн Монгол Улсаас НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд А.Төмөр тус бүс нутгийн зөвлөлдөх уулзалтын дэд даргаар сонгогдон ажиллаж, уулзалтын нэгдүгээр хуралдааныг даргалав.Тус зөвлөлдөх уулзалтад гишүүн улсын Төв банкны Ерөнхийлөгч, салбарын сайд нар болон холбогдох яамдын өндөр албан тушаалтан, мөн санхүүгийн зах зээлийн зохицуулагчид, бүс нутгийн олон улсын хөгжлийн банкны удирдах албаны төлөөлөгчид, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага, судалгааны төв болон НҮБ-ын төрөлжсөн байгууллага, агентлагийн төлөөлөгчид оролцож, хөгжлийн санхүүжилтийн асуудлаар санал солилцож байна. Тус зөвлөлдөх уулзалтын дүнгээр гаргах даргын дүгнэлт бүхий илтгэлийг дэлхийн Хөгжлийн санхүүжилтийн асуудлаарх олон улсын IV бага хуралд танилцуулах юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан