Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
Т.Ням-Очир: Сурагчдын амралтыг өөрчлөх, хөл хорио тогтоох нөхцөл байдал үүсээгүй байна

Ойрын өдрүүдэд хүйтний эрч чангарч, ханиад, томуу өвчний тархалт эрс нэмэгдэх хандлагтай байна. Эрүүл мэндийн байгууллагаас сургуулийн насны буюу 5-15 насны хүүхдүүд дунд томуугаар өвчлөх нь ихсэж, хүндэрч эмнэлэгт хэвтэх нь ихсэж байгаа талаар мэдээлж, томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн хүүхдээ аль болох сургууль, цэцэрлэгт нь явуулахгүй байхыг зөвлөөд буй билээ. Тэгвэл ЕБС-ийн сурагчдын улирлын амралтыг өөрчлөх эсэх асуудлаар Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир “Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын хуулийн 5 дугаар зүйлд заасан "Сургалтын цаг, хичээллэх хугацаа"-ны дагуу батлагдсан бүтцийг дагаж мөрдөнө. 2024-2025 оны хичээлийн жилийн бүтцийг 3 улиралтай байхаар баталсан. Урт хичээллэж байгаа учраас хичээлийн жилийн нэгдүгээр улиралд бие даалт болон цахим хичээлийн долоо хоногийг  оруулж өгсөн.  Эрүүл мэндийн яам, Боловсролын яам долоо хоног бүр томуу, томуу төст өвчин, амьсгалын замын халдварын мэдээллүүдийг солилцож байгаа. Өнөөдрийн байдлаар нийт 7 аймаг идэвхжлийн түвшинд, 13 аймаг болон Улаанбаатарт томуу, томуу төст өвчний тархалт алаг цоог дэгдэлтийн түвшинд байна. үүнээс үүдэж сурагчдын амралтыг өөрчлөх, хөл хорио тогтоох нөхцөл байдал үүсээгүй байна. Харин Дархан-Уул аймагт томуу дэгдэлттэй буюу улаан түвшинд байна. Өнөөдрийн байдлаар Дархан-Уул аймагт танхимаар хичээллэхээс бусад бүх сургалтын үйл ажиллагааг зогсоосон байна.

Нэгэнт хичээлийн жилийн бүтцээ улирлын онцлог, нөхцөл байдалтай уялдуулан баталсан учраас батлагдсан бүтцээ мөрдөнө. Томуу, томуу төст өвчний тархалтын үед хичээл, сургалтын үйл ажиллагаатай холбоотой авах арга хэмжээг Эрүүл мэндийн яамны тандалт, судалгаанд үндэслэн шийдвэрлэдэг"гэлээ.

1 Сэтгэгдэл
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Хамгийн их уншсан