Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт 64 хувьтай байна
448 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖААЛЛАА
УУРХАЙЧДЫН УСАН БАССЕЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Нүүдэлчдийн язгуур өв, хөгжмийн нэгэн чухал соёл "Аман хэл хуур"-ын өдөр энэ сарын 30-нд тохионо
Моника Левински Б.Клинтоны тухай ном бичиж байна
1990-ээд онд дэлхий нийтийг шуугиулж явсан Моника Левински хэмээх бүсгүй өнөөдөр санах хүн бараг алга болжээ. Цагтаа Цагаан ордны эзнийг суудлаас нь унагах шахан, хэвлэлийн од болж явсан тэрээр өнөөдөр хэн ч үл анзаарагдан Нью-Йоркт амьдарч байна.
Ерөнхийлөгч Билл Клинтонтой нууц амрагийн холбоо тогтоосноороо дэлхий нийтийн чихийг дэлдийлгэж, энэ асуудлаас болж ноён Ерөнхийлөгч огцрохдоо тулж байсан 1990-ээд оны их дуулианаас хойш Моника Левински олны нүднээс холхон байхыг хичээсний дүнд өнөөдөр тэрээр бараг мартагдаж орхиж.
Залуу байсан үеэсээ хавьгүй жин нэмж, эв хавгүй хувцасласан 40 орчим насны энэ эмэгтэйг тэртээ 14 жилийн өмнө олон улс даяар шуугиан тарьсан өнөөх Моника Левински гэж танихад ч бэрх болжээ. Аль хэдийнэ 39 хүрсэн ч одоо хүртэл хүнтэй гэрлээгүй тэрээр нэгэн үе өндөр үнэтэй байр хөлслөн амьдарч байгаад одоо ээжтэйгээ хамт амьдарч байгаа аж. Тэрээр сарын 7450 ам.долларын хөлс төлдөг түрээсийн байрнаасаа ээжийнх рүүгээ нүүж ирээд нам гүм амьдарч буй гэнэ.

Гэхдээ тэрээр бас ч зүгээр суугаагүй. АНУ-ын Ерөнхийлөгчтэй холбогдсон явдлаа нэгд нэгэнгүй өгүүлсэн томоохон ном гаргахаар ажиллаж байгаа аж. Номондоо тэрээр Билл Клинтонтой үүсгэсэн харилцаа болон Цагаан ордны ажилтан Томас хэмээх залуугаас хүүхэдтэй болоод алдсан гээд өөрийнхөө амьдралын түүхийг өгүүлэх аж.
Моника Левински өөрийнхөө дэгдээсэн шуугианаас хойш олны хараанаас зугтахын тулд 2005 онд Лондоны Эдийн засгийн сургуульд нийгмийн сэтгэл зүйн чиглэлээр магистер хамгаалсан юм. Түүний магистрын судалгааны ажил “Шүүх хурлаас өмнөх хувь хүний талаарх хэвлэлийн мэдээлэл, гуравдагч хүний нөлөөнд судалгаа хийх нь” гэсэн нэртэй байжээ.


1990-ээд онд дэлхий нийтийг шуугиулж явсан Моника Левински хэмээх бүсгүй өнөөдөр санах хүн бараг алга болжээ. Цагтаа Цагаан ордны эзнийг суудлаас нь унагах шахан, хэвлэлийн од болж явсан тэрээр өнөөдөр хэн ч үл анзаарагдан Нью-Йоркт амьдарч байна. Ерөнхийлөгч Билл Клинтонтой нууц амрагийн холбоо тогтоосноороо дэлхий нийтийн чихийг дэлдийлгэж, энэ асуудлаас болж ноён Ерөнхийлөгч огцрохдоо тулж байсан 1990-ээд оны их дуулианаас хойш Моника Левински олны нүднээс холхон байхыг хичээсний дүнд өнөөдөр тэрээр бараг мартагдаж орхиж.
Залуу байсан үеэсээ хавьгүй жин нэмж, эв хавгүй хувцасласан 40 орчим насны энэ эмэгтэйг тэртээ 14 жилийн өмнө олон улс даяар шуугиан тарьсан өнөөх Моника Левински гэж танихад ч бэрх болжээ. Аль хэдийнэ 39 хүрсэн ч одоо хүртэл хүнтэй гэрлээгүй тэрээр нэгэн үе өндөр үнэтэй байр хөлслөн амьдарч байгаад одоо ээжтэйгээ хамт амьдарч байгаа аж. Тэрээр сарын 7450 ам.долларын хөлс төлдөг түрээсийн байрнаасаа ээжийнх рүүгээ нүүж ирээд нам гүм амьдарч буй гэнэ.

Гэхдээ тэрээр бас ч зүгээр суугаагүй. АНУ-ын Ерөнхийлөгчтэй холбогдсон явдлаа нэгд нэгэнгүй өгүүлсэн томоохон ном гаргахаар ажиллаж байгаа аж. Номондоо тэрээр Билл Клинтонтой үүсгэсэн харилцаа болон Цагаан ордны ажилтан Томас хэмээх залуугаас хүүхэдтэй болоод алдсан гээд өөрийнхөө амьдралын түүхийг өгүүлэх аж.
Моника Левински өөрийнхөө дэгдээсэн шуугианаас хойш олны хараанаас зугтахын тулд 2005 онд Лондоны Эдийн засгийн сургуульд нийгмийн сэтгэл зүйн чиглэлээр магистер хамгаалсан юм. Түүний магистрын судалгааны ажил “Шүүх хурлаас өмнөх хувь хүний талаарх хэвлэлийн мэдээлэл, гуравдагч хүний нөлөөнд судалгаа хийх нь” гэсэн нэртэй байжээ.
Б.Сэвжидмаа



0 Сэтгэгдэл























