Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 72 хувийг 5 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлаар Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөр олон нийтэд мэдээлэл өглөө. Тэрбээр ”Өнгөрсөн долоо хоногийн мэдээгээр амбулаторит суурилсан тандалтын нэгжүүдэд нийт 277.320 хүн хандаж тусламж үйлчилгээ авсан.

Үүнээс 21.367 буюу 7.7 хувь нь томуу, томуу төст өвчний оноштой байна. Эмнэлэгт суурилсан тандалтын нэгжүүдийн мэдээллээр 9643 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 3087 нь буюу 32 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвар гэсэн оноштойгоор хэвтэн эмчлүүлж байна. Энэ тооны хамгийн гол үзүүлэлт нь өнгөрсөн жилийн энэ үетэй харьцуулахад 10 хувиар илүү байна.

Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 47.1 хувь нь, амьсгалын замын цочмог хүнд халдварын 72 хувийг 5 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Дээрх мэдээллийг өмнөх долоо хоногтой харьцуулж үзэхэд 8.5 хувиар ихэссэн үзүүлэлт гарсныг анхааруулж байна.Томуугийн вирус 12-р сарын сүүлээс эхлэн хоёрдугаар сар хүртэл томуугийн вирус нь өвчлөлийн гол шалтгаан болж хүндрэл өгдөг. Иймд эрсдэлт бүлгийн хүмүүс өрхийн эмнэлгүүдээр дамжуулан одоо ч гэсэн томуугийн вакцин хийлгэх боломжтой" гэлээ. 

 

1 Сэтгэгдэл
Dulguun nuuriin batsuh hogiin hulgaich
Хамгийн их уншсан