Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Монгол Улс I-XI сард $1 тэрбумаар суудлын автомашин импортлоод байна

Оны эхний 11 сарын байдлаар Монгол Улсын нийт импортын үнийн дүн өмнөх оны мөн үеэс 26.2 хувиар өсөхөд газрын тосны бүтээгдэхүүн, суудлын автомашины импорт голлон нөлөөлжээ

Өнгөрсөн 11 дүгээр сард импортолсон суудлын автомашины тоо өмнөх оны мөн үеэс 79.1 хувиар өссөнийг Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Статистикийн үзүүлэлтийг сар тутмаар харахад 2024 он гарсаар  импортолсон суудлын автомашины тоо өнгөрсөн оныхоос өссөн үзүүлэлттэй байна.

Энэ оны эхний 11 сард импортын дийлэнх хэсгийг нефтийн бүтээгдэхүүн, суудлын автомашины импорт бүрдүүлсэн хэвээр байгаа аж. Тайлант хугацаанд 115.6 мянган суудлын автомашиныг нэг тэрбум гаруй ам.доллароор импортолсон нь өмнөх оны мөн үеэс 70 гаруй хувиар өссөн үзүүлэлт боллоо. Үүнээс 108 мянгыг нь буюу бараг 94 хувийг зөвхөн Япон улсаас оруулж иржээ. 

Түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд импортоор орж ирсэн автомашинд Улаанбаатарын бүртгэлтэй дугаар олгохыг өнгөрсөн сараас бүрэн зогсоогоод байна.

Нийслэлийн дугаараа орон нутагт шилжүүлбэл, сул гарсан орон тоон дээр тодорхой шалгуурыг хангаж байвал дугаар олгох юм. Мөн цахилгаан болон устөрөгчийн хөдөлгүүртэй автомашин, зөв талдаа жолооны хүрдтэй автомашин, бүрэн цахилгаан автомашин, сүүлийн 10 жил дотор үйлдвэрлэгдсэн зэрэг нь бусад тээврийн хэрэгслээс давуу буюу дугаар авах боломж нь өндөр байгаа аж. Сар бүрийн нэгний өдөр тээврийн хэрэгсэлд улсын дугаар авах хүсэлтийн дарааллыг гаргах юм байна.

"Сүүлийн 2-3 жилд Засгийн газар, нийслэлийн албан тушаалтнууд хэрэгжээгүй, хэрэгжих болоогүй шийдвэрүүд, аман мэдэгдлүүдээ зарласаар ирсэн нь зах зээлд хоосон эрэлт бий болгож, улмаар автомашины импорт огцом өсөхөд нөлөөлж буй"г МАДА ТББ-ын Гүйцэтгэх захирал С.Баасанбаяр хэлж байв.

https://www.bloombergtv.mn/news/h29v5

2 Сэтгэгдэл
Бүгдэд нь энэ өдрийн мэнд, Та бөөрийг мөнгөөр зарах сонирхолтой байна уу? Хэрэв та эрэгтэй, эмэгтэй хүн санхүүгийн хувьд хүндрэлтэй байгаа бөгөөд юу хийхээ мэдэхгүй байгаа бол Манипал эмнэлэг бөөрний хүнд донор хайж байгааг бид танд мэдэгдэхийг хүсч байна. Бид бөөрний донор болох 780 мянган ам.долларыг санал болгож байна. Би Манипал эмч бөгөөд манай эмнэлэг нь эмчилгээний чиглэлээрээ шилдэг гэдгээрээ дэлхийд алдартай. Бид бөөр, эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүд бөгөөд донор болон хүлээн авагчтай хамтран ажилладаг. Асуулт авахыг хүсвэл бидэнтэй имэйлээр холбогдоно уу: [DR.MANIPALHOSPITAL@GMAIL.COM] Хүндэтгэсэн.

Хамгийн их уншсан