Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Барилгын салбар дахь төр ба хувийн хэвшлийн түншлэл”-ийн талаар хэлэлцэж байна Монгол Улсын иргэн бүр насан туршдаа нийгмийн хамгааллын цогц үйлчилгээнд хамрагдах эрхтэй “Эйр Индиа” нисэх компанийн онгоцны сүйрлийн уршгаар 240 гаруй хүний амь эрсдэв Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо СУРГАСАН 18 АДУУГ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ МОРЬТ ХАРВААНЫ ЗАРИМ ШАВЬ НАР ОРОЛЦЖЭЭ Г.Занданшатар: Бид асуудлыг ерөнхийлж бөөрөнхийлдөггүй, ацаглаж хойш тавьдаггүй, УЛСТӨРЖИЛТ ТАЛЦАЛГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР байна Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагт 4715 төгрөг төгрөг байна Төрийн байгууллага, албан тушаалтанд авлигаас урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлэв Аутизмын хүрээний эмгэгийн оношилгоог эрт илрүүлж, эмчлэх боломж нээгдлээ Алт цэвэршүүлэх үйлдвэртэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
МҮХАҮТ, Голомт банк, Скайхайпермаркет ХХК нар хамтран бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ

Голомт банк болон МҮХАҮТ хамтран бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг чадавхжуулах, эмэгтэй удирдлагатай бизнесийг олон нийтэд таниулах зорилгоор “Women Owned” тохирлын тэмдгийг 2023 оноос хэрэглээнд нэвтрүүлээд байгаа билээ. Одоогоор эмэгтэй удирдлагатай 50 гаруй аж ахуйн нэгж энэхүү тэмдгийг авсан бөгөөд  бараа, бүтээгдэхүүний шошгондоо байршуулаад байгаа юм. Тэгвэл “Women Owned” тохирлын тэмдэг хэрэглэгч байгууллагууд, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжин бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэн тэлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор МҮХАҮТ, Голомт банк, Скайхайпермаркет ХХК санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Магнайбаатар, Скайхайпермаркет ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Б.Бадамханд, Голомт банкны Байгууллага хөгжлийн газрын захирал Ц.Байгалмаа нар гарын үсэг зурлаа. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Скайхайпермаркет ХХК буюу Имарт сүлжээ дэлгүүрээр бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэдэг “Women owned” тохирлын тэмдэгт бүхий бизнес эрхлэгчдийг дэмжих хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг зохион байгуулж, хэрэгжүүлэх юм.

Голомт банкны Ерөнхийлөгч Г.Ганболд мөн энэ үеэр бизнес эрхлэгч эмэгтэйчүүдээ хандаж үг хэлэхдээ, “Голомт банк он гарангуут үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ойтой золгоно. Энэ хугацаанд Монголын хувийн хэвшлийн банкнуудыг түүчээлж, бизнесийг дэмждэг, ялангуяа шинээр, тогтвортой үр дүн бий болгож байгаа жижиг дунд бизнесийг дэмжих чиглэлээр тогтвортой ажиллаж, манлайлагч банк болсон. Сүүлийн жилүүдэд манай банкны зорилтын нэн чухал хэсгийг тогтвортой хөгжил, ногоон бизнесийг хөгжүүлэхээс гадна эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлт рүү чиглэх болсон. Энэ ажлын хүрээнд өнгөрсөн жил МҮХАҮТ-тай хамтран “Women owned” тохирлын тэмдгийг хамтарч гаргасан. Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн 68 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Банкны хувьд эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжсэн тогтвортой бодлого явуулж ажиллаж байна. Цаашид ч энэ бодлогоо барьж ажиллах болно” гэдгийг онцоллоо.

Сайн сайхныг санхүүжүүлнэ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан