Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
“Наурызын баяр” өвийн хамтарсан жагсаалтад Монгол Улс нэгдлээ

ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцын Засгийн газар хоорондын хорооны 19 дүгээр чуулган Бүгд Найрамдах Парагвай Улсын Асунсион хотноо 2024 оны 12 дугаар сарын 02-оос 07-ны өдрүүдэд хуралдаж байгаа билээ. Энэхүү чуулганы 5-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсаас “Наурыз” буюу “Нарны баяр”-ын оролцогч талуудын жагсаалтад нэмж бүртгүүлэх хүсэлтийг хүлээн авч баталлаа. Наурыз баярыг анх 2009 онд Исламын Бүгд Найрамдах Иран Улсын санаачилгаар ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад жагсаалтад бүртгэсэн бөгөөд Афканистан, Азербайжан, Энэтхэг, Ирак, Казахстан, Киргизстан, Узбекистан, Пакистан, Тажикстан, Бүгд Найрамдах Турк Улс, Туркменистан зэрэг 12 улс хамтран бүртгүүлээд байсан юм. Наурызын баяр нь Монгол Улсын нийт хүн амын 4 хувийг бүрдүүлдэг казах түмний соёлын биет бус өвийн олон илэрхийллийг агуулдаг учир Казахын ард түмний ёс заншил, уламжлалт сэтгэлгээ, соёлын уламжлалыг хамгаалж, хойч үедээ өвлөн үлдээхэд нийгэм, соёлын чухал үүрэгтэй баяр юм.Монголын Казах түмний “Наурызын баяр” тэмдэглэх уламжлал нь нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг нүүдэлчид, ялангуяа Казах малчдын ахуй амьдралд холбогдох ёс заншил, уламжлалыг шингээж, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, ахмад настнаа хүндэтгэн дээдлэх өвөрмөц уламжлалыг бий болгож, үеэс үед өвлөгдөн ирснээрээ онцлогтой юм.Чуулган Монгол Улсын хүсэлтийг хүлээн авсан нь Монголын казак иргэдийн уламжлалт баяр болох “Наурыз”-ын үнэ цэнэ ач холбогдлыг хүлээн зөвшөөрч, бусад 12 улсын уламжлалтай эн тэнцүү авч үзэж байгаагийн илэрхийлэл юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан