Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Өнөөдөр 23:00 цагаас зам хаана
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
“Тамхины эсрэг өдөр – таны нэгдэх өдөр” тохионо
Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа
"Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд хэмжээний форум амжилттай зохион байгуулагдлаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
БНСУ-ын Ерөнхийлөгчийг огцруулах асуудлаарх санал хураалтыг бямба гарагт явуулах гэж байна
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сук Ёл өнгөрсөн мягмар гарагийн орой 23 цагийн үед цэргийн онц байдал зарласан. БНСУ-ын Үндэсний ассамблейн дарга Ву Вон Сик Ерөнхийлөгч Юн Сук Ёлын зарласан цэргийн дэглэмийг цуцлахыг хүссэн тогтоолыг 4-ний өдрийн 01 цагийн орчимд өргөн мэдүүлсэн. Улмаар Үндэсний ассамблeйд ирж оролцсон 190 гишүүн 190-үүлээ дэмжсэнээр уг тогтоолыг баталсан байдаг.Уг шийдвэрийг гаргасны дараа Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сүк Ёлын бүх зөвлөх албан тушаалаасаа огцрох санал гаргажээ. Тэдний дотор ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Чун Жин Сүк, Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөх Шин Вон Сик болон бусад найман өндөр албан тушаалтан багтсан байна.Тэгвэл сөрөг хүчин болох Ардчилсан нам (АН) Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг огцруулахаар бямба гаригт санал хураалт явуулна гэж өнөөдөр мэдэгдлээ. Тодруулбал, АН болон бусад жижиг сөрөг хүчний таван нам Юныг дайны байдал зарласан нь Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчсөн гэж үзэн огцруулах санал өргөн барьсан юм.
Эх сурвалж: Yonhap news
0 Сэтгэгдэл

























