Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хоёрдугаар арав хоногийн дунд үед ихэнх нутгаар хүйтэрч, хур тунадас орох төлөвтэй байна Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний 10 сарын байдлаар 135 медаль хүртлээ "Рапид Хурд" хорооллын зүүн талаас урагш "Ривер гарден" хотхон руу хоёр эгнээ бүхий холбоос авто зам барина “Туулын хурдны зам” төслийн талбайн геологийн хэмжилт дуусжээ Нийслэлд гол нэрийн зарим барааны үнэ буурсан байна "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 62.3 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 1.22 САЯ ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй
Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн

 

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 5-нд Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Монголын тал нутгаар цас орно.

2024 оны арванхоёрдугаар сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Увс нуурын хотгор Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Дорнод-Монголын тал нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 16-21 хэм, Увс нуурын хотгор болон Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 10-15 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 1-6 хэм, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Агаарын температур 8-10 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Агаарын температур 10-12 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Агаарын температур 9-11 хэм хүйтэн байна.

2024 оны арванхоёрдугаар сарын 06-наас 2024 оны арванхоёрдугаар сарын 10-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Арванхоёрдугаар сарын 6-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 08-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 6-нд говь, тал, хээрийн нутгаар, 9-нд Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 16-21 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 12-17 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.

Нийтэлсэн: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан