Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Барилгын салбар дахь төр ба хувийн хэвшлийн түншлэл”-ийн талаар хэлэлцэж байна Монгол Улсын иргэн бүр насан туршдаа нийгмийн хамгааллын цогц үйлчилгээнд хамрагдах эрхтэй “Эйр Индиа” нисэх компанийн онгоцны сүйрлийн уршгаар 240 гаруй хүний амь эрсдэв Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо СУРГАСАН 18 АДУУГ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ МОРЬТ ХАРВААНЫ ЗАРИМ ШАВЬ НАР ОРОЛЦЖЭЭ Г.Занданшатар: Бид асуудлыг ерөнхийлж бөөрөнхийлдөггүй, ацаглаж хойш тавьдаггүй, УЛСТӨРЖИЛТ ТАЛЦАЛГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР байна Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагт 4715 төгрөг төгрөг байна Төрийн байгууллага, албан тушаалтанд авлигаас урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлэв Аутизмын хүрээний эмгэгийн оношилгоог эрт илрүүлж, эмчлэх боломж нээгдлээ Алт цэвэршүүлэх үйлдвэртэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Саудын Арабын Хаант Улсын Угсаа залгамжлах ханхүү бөгөөд Ерөнхий сайд Мухаммад Бин Салман Аль-Саудтай уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улсад зохиогдож буй Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд оролцох үеэр тус улсад ажлын айлчлал хийв.Тэрбээр арванхоёрдугаар сарын 3-ны өдөр Саудын Арабын Хаант Улсын Угсаа залгамжлах ханхүү бөгөөд Ерөнхий сайд Мухаммад бин Салман Аль-Саудтай уулзаж, Монгол, Саудын Арабын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцлаа.Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 16 дугаар бага хурлыг эх орондоо амжилттай зохион байгуулж байгаад баяр хүргэж, тус бага хурлын дараагийн даргалагч орны хувиар Монгол Улс энэ удаагийн бага хуралд өндөр ач холбогдол өгч оролцож байгааг онцлов. Түүнчлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, зорилтын талаар танилцуулж, цаашид хоёр улсын хооронд сэргээгдэх эрчим хүч, нэн чухал эрдэс баялаг, барилга хот байгуулалт, хөдөө аж ахуй, байгаль орчин зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдол өгч байгаагаа тэмдэглэлээ.Хунтайж Мухаммад бин Салман Монгол Улстай харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэх, Монголын хөгжилд Саудын Арабын зүгээс хувь нэмэр оруулахын төлөө байгаагаа нотлов. Мөн талууд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Монгол Улсад зохион байгуулахад хамтран ажиллахаар тохиролцлоо.

Нийтэлсэн: Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан