Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
“Н.Норовбанзад” дурсгалын зоос худалдаанд гарлаа

Ардын жүжигчин, Төрийн соёрхолт, Хөдөлмөрийн баатар, Зууны манлай уртын дуучин Намжилын Норовбанзадын дүр бүхий “Н.Норовбанзад” 2 унцын мөнгөн дурсгалын зоосыг үйлдвэрлүүлж худалдаанд гаргалаа. Монгол-Япон улсын соёлын харилцааны гэрээ байгуулсны 50 жилийн ойн хүрээнд “Н.Норовбанзад” дурсгалын зоосны нээлтийн үйл ажиллагааг Монголбанкны Эрдэнэсийн сангийн мөнгөн тэмдэгтийн танхимд зохион байгууллаа. 

Ардын жүжигчин Н.Норовбанзадын уран бүтээл нь “ЮНЕСКО”-ийн Аман ба соёлын биет бус өвийн шилдэг бүтээлээр бүртгэгдсэн бөгөөд Монгол үндэстэн, угсаатан, ястны эрт дээр үед бүтээж, олон зуун жилээр өвлөн эзэмшиж, хөгжүүлж ирсэн соёлын өвөрмөц, гайхамшигт өвийн нэг болох монгол ардын уртын дуу нь хүн төрөлхтний соёлын өв сангийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг гэдгийг нотолж, дэлхий дахинд баталгаажуулж, уянгалаг цээл хоолой нь дэлхийн олон оронд шуранхайлж, монгол ардын уртын дууны гайхамшгийг таниулж, бишрүүлсэн билээ. Түүнчлэн, тэрээр Москва хотод болсон Дэлхийн оюутан, залуучуудын их наадмаас алтан медаль, Японы Фүкүокагийн Азийн соёлын шагнал зэрэг олон улсын шагналыг хүртсэн юм.

Монголбанкнаас улс орны түүхэн үйл явдал, алдар цуут хүмүүс, өв соёл, спортын амжилт үзүүлсэн гавьяатнуудыг онцлон дурсгалын зоос гаргадаг уламжлалтай бөгөөд “Намжилын Норовбанзад” дурсгалын мөнгөн зоосыг 2 унц буюу 62.2 гр жинтэй, 38.61 мм диаметртэй, смартминтинг, хай рилийф (Smartminting, High Relief) технологиор Койн Инвест Траст компанид үйлдвэрлүүлэн худалдаанд гаргалаа.

Дашрамд дурдахад, Монголбанкны Эрдэнэсийн сангаас жил бүр эрхлэн гаргадаг “12 жил” цувралын “Могой жил” мөнгөн дурсгалын зоосыг монгол уламжлалт аргаар баруун гартаа галын дөлийг бадрааснаар дүрсэлж, Smartminting, High Relief технологиор үйлдвэрлүүлсэн бөгөөд “Могой жил” франчайз зоос 3 төрөл, “Лихтенштэйн 100 жил”, “Эргэлт”, “Үлэг гүрвэл Aves” зэрэг дурсгалын зоосыг шинээр худалдаанд гаргалаа. 

Монголбанкны Эрдэнэсийн сангаас худалдаалж байгаа дурсгалын зоосны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг erdenesiinsan.mn сайтаас авах боломжтой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан