Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
БЗД: Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд сурагчдын төлөөлөл оролцож, тулгамдаж буй асуудлаа танилцууллаа

Баянзүрх дүүргийн Удирдах ажилтнуудын 10 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнөөр өмнө нь өгсөн үүрэг даалгаврын биелэлт, шинээр томилогдож буй удирдах ажилтнуудын танилцуулга зэрэг асуудлыг хэлэлцсэн. Мөн Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан “20 минутын хот” концепцын танилцуулгыг хийж, мэдээлэл өглөө.

“20 минутын хот” хөгжлийн загвар нь амьдрахад таатай, тогтвортой, хүртээмжтэй, холимог хот байгуулалтын бүсчлэл бүхий хотыг бий болгоход чиглэгддэг бөгөөд хотын оршин суугчдын авто машины хэрэгцээг бууруулж, өдөр тутмын хэрэгцээт үйлчилгээ, нийтийн тээврийн зангилаанд богино хугацаанд алхах эсвэл дугуйгаар хүрэх нөхцөлийг бий болгоход чиглэсэн төлөвлөлт юм.

Мөн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд сурагчид сургуулийн болон гэр бүлийн орчин дахь хүүхдийн эрх хамгаалал сэдвээр өөрсдийн илтгэлээ танилцуулж оролцлоо. Эх орны ирээдүй болсон хүүхдүүдийн өмнө тулгамдаж буй асуудлыг нэгтгэх үүднээс өнгөрсөн сарын 28-ний өдөр хүүхдийн чуулганыг Баянзүрх дүүргээс зохион байгуулсан. Сурагчдаас гарсан санал санаачилгыг цаашид ажил болгох, шийдвэрлэх үүднээс бодит судалгаанд тулгуурласан илтгэлийг сонслоо.

Шуурхай зөвлөгөөний үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан

- Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй аж ахуй нэгжүүдээ дэмжих

- Дүүргийн нутаг дэвсгэрт шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх

- Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх хүрээнд, хороодын засаг дарга, хэсгийн ахлагч нартай хамтран хяналт тавьж ажиллах зэрэг үүрэг даалгаврыг өглөө гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан