Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Барилгын салбар дахь төр ба хувийн хэвшлийн түншлэл”-ийн талаар хэлэлцэж байна Монгол Улсын иргэн бүр насан туршдаа нийгмийн хамгааллын цогц үйлчилгээнд хамрагдах эрхтэй “Эйр Индиа” нисэх компанийн онгоцны сүйрлийн уршгаар 240 гаруй хүний амь эрсдэв Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо СУРГАСАН 18 АДУУГ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ МОРЬТ ХАРВААНЫ ЗАРИМ ШАВЬ НАР ОРОЛЦЖЭЭ Г.Занданшатар: Бид асуудлыг ерөнхийлж бөөрөнхийлдөггүй, ацаглаж хойш тавьдаггүй, УЛСТӨРЖИЛТ ТАЛЦАЛГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР байна Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагт 4715 төгрөг төгрөг байна Төрийн байгууллага, албан тушаалтанд авлигаас урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлэв Аутизмын хүрээний эмгэгийн оношилгоог эрт илрүүлж, эмчлэх боломж нээгдлээ Алт цэвэршүүлэх үйлдвэртэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ГҮЙЦЭТГЭХ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТАЙ УУЛЗЛАА

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны арван хоёрдугаар сарын 2-ны өдөр Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хурлын үеэр тус конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тиотой уулзав. Уулзалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 30 жилийн ойн мэндийг хүргэж, өнгөрсөн хугацаанд тус конвенцын Нарийн бичгийн дарга нарын газар байгаль дэлхий, газар хөрсийг хамгаалах, цөлжилттэй тэмцэх, газрын доройтлыг бууруулах асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулж, үр дүнтэй ажиллаж байгаад Гүйцэтгэх нарийн бичгийн даргад талархал илэрхийллээ.

 


 
  Ерөнхий сайд Монгол Улсын төр, засгийн зүгээс хэрэгжүүлж буй “Тэрбум мод” хөдөлгөөн, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” зэрэг үндэсний хөтөлбөрийн талаар товч танилцуулав. Монгол Улс Төв Ази, Зүүн Хойд Ази эсвэл Ази Номхон далайн орнуудтай бүс нутгийн түншлэл хөгжүүлэх замаар ган гачигт тэсвэртэй байдлыг бий болгох чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтой гэж үзэж байна.Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-д өндөр ач холбогдол өгч, бэлтгэлийг эртнээс хангаж байгаад Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио талархал илэрхийллээ. Талууд СОР17 бага хурлыг Монгол Улсдаа 2026 онд амжилттай зохион байгуулж, энэ үеэр бэлчээрийн зохистой удирдлагын олон улсын эвсэл байгуулах боломжийн талаар санал солилцов.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан