Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
Хүний Папиллома Вирусийн эсрэг дархлаажуулалтыг ДЭМБ дэмжин ажиллаж байна

Орон даяар хэрэгжүүлж буй Хүний Папиллома Вирусийн эсрэг дархлаажуулалтыг ДЭМБ дэмжин ажиллаж байна. Монгол Улс 2024 оны 11-р сарын 28-нд хүн амын эрүүл мэндийг хамгаалахад чухал ач холбогдол бүхий ХПВ-ийн эсрэг вакциныг улс даяар нэвтрүүллээ. Энэхүү түүхэн чухал санаачилгыг ДЭМБ-ын зүгээс тууштай дэмжиж, хамтран хэрэгжүүлж байна.Хэвлэлийн бага хуралд Эрүүл Мэндийн Яамны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Л.Баттөр, ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын халдварт өвчний хэлтсийн дарга Д.Баярболд, Хавдар судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал Н.Эрдэнэхүү, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Др Сокорро Эскаланте, UNICEF Mongolia НҮБ-ын Хүүхдийн Сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан болон албаны бусад хүмүүс, умайн хүзүүний хорт хавдрын даван туулагчдын төлөөлөл оролцлоо.Өнөөдрийн байдлаар умайн хүзүүний хорт хавдраар 4712 хүн өвдсөнөөс жилд 160 хүн нас барж, 400-500 гаруй хүн шинээр өвдөж байна. Манай улс хавдрын шалтгаант нас баралтаар тэргүүлж байгаагийн дотор элэг, ходоод, умайн хүзүү, уушгины шалтгаантай байгаа юм.Энэхүү санаачилга нь зөвхөн умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлээд зогсохгүй ирээдүй хойч үеийнхэнд эрүүл, хорт хавдаргүй амьдралыг баталгаажуулах зорилготой юм.

Нийтэлсэн: О.Ундармаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан