Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Барилгын салбар дахь төр ба хувийн хэвшлийн түншлэл”-ийн талаар хэлэлцэж байна Монгол Улсын иргэн бүр насан туршдаа нийгмийн хамгааллын цогц үйлчилгээнд хамрагдах эрхтэй “Эйр Индиа” нисэх компанийн онгоцны сүйрлийн уршгаар 240 гаруй хүний амь эрсдэв Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо СУРГАСАН 18 АДУУГ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ МОРЬТ ХАРВААНЫ ЗАРИМ ШАВЬ НАР ОРОЛЦЖЭЭ Г.Занданшатар: Бид асуудлыг ерөнхийлж бөөрөнхийлдөггүй, ацаглаж хойш тавьдаггүй, УЛСТӨРЖИЛТ ТАЛЦАЛГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР байна Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагт 4715 төгрөг төгрөг байна Төрийн байгууллага, албан тушаалтанд авлигаас урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлэв Аутизмын хүрээний эмгэгийн оношилгоог эрт илрүүлж, эмчлэх боломж нээгдлээ Алт цэвэршүүлэх үйлдвэртэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Кувейтийн байгаль хамгаалах төвийг Байгаль орчны уур амьсгалын сантай нэгтгэхээр болов

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл нар болон холбогдох албаныхан "Кувейтийн байгаль хамгаалах төв"-д ажиллалаа.Энэ үеэр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Анх 2007 онд Кувейт улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар экологийн судалгаа шинжилгээ хийх төвийг манай улсад байгуулж өгсөн. Гэтэл өнөөдөр тэр газар үндсэн чиглэлийн бус амралт, сувиллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Тийм учраас Төрийн өмчит компаниудын реформын хүрээнд "Кувейтийн байгаль хамгаалах төв"-ийг Байгаль орчны уур амьсгалын сантай нэгтгэнэ" гэдгийг мэдэгдлээ.Байгаль орчны яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл нар нэгтгэх асуудлыг дэмжиж, давхардсан чиг үүргийг арилгах, бүтээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай талаар хэллээ.Кувейтийн байгаль хамгаалах төв болон Байгаль орчны уур амьсгалын санг нэгтгэснээр давхардсан чиг үүрэг арилна. Төрөөс төсөв авч үйл ажиллагаа явуулдаг байдал арилж бүтээмж нэмэгдэнэ. Иргэд, хүүхэд залуучуудад экологийн боловсрол олгохоос эхлээд шаардлагатай судалгаа шинжилгээний ажлыг хийнэ гэж Засгийн газрын хэрэг эрхлэх газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан