“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
АВЛИГЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
192 МЯНГАН ТОНН НҮҮРС 17.9 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН ISO 27001:2022 СТАНДАРТЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЖ БАЙНА
14 настай тэмцэгч охин шархаджээ
11-хэн настайгаасаа блог хөтөлж, Пакистаны эмэгтэйчүүдийн эрхийн төлөө дуу хоолойгоо хүргэн тэмцэж эхэлсэн Малала Юсафзай охин өчигдөр халдлагад өртөн шархаджээ. Түүн рүү Талибан бүлэглэлийн зэвсэгт этгээд гал нээсэн байна. Охин Мингора хот дахь сургуулиасаа гэртээ харьж явах замдаа толгойдоо буудуулан хүнд шархдаад эмнэлэгт хүргэгджээ.
Тэмцэгч охин руу халдсан энэ балмад явдлыг Пакистаны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд буруутгасан мэдэгдэл хийж, олон нийт ч Талибаны энэ үйлдэлд эгдүүцэн зэвүүцэж байна. Эмч нарын хэлснээр охины амь нас аюулаас хол байгаа гэж буй ч түүнд санаа зовсон олон нийт М.Юсафзайгийн аюулгүй байдалд санаа зовж, гадаадад эмчлүүлэх хэрэгтэй гэлцэж байна. М.Юсафзай халдлагад өртсөн гэдэг мэдээлэл тарсны дараа түүний аюулгүй байдлыг бодолцож, Ерөнхий сайд өөрийн нисдэг тэргийг Мингора хот руу илгээж, охиныг Пешаварын эмнэлэг рүү шилжүүлжээ.
М.Юсафзай охин 2009 оноос эхлэн BBC-гийн урду хэлээр цацагддаг сайтад өөрийн гэсэн блогийг хөтөлж, Талибан бүлэглэлийн дарамт дор тэдний амьдрал хэрхэн үргэлжилж буйг хувийн өдрийн тэмдэглэл маягаар бичдэг болсон юм. Тэрээр нас бага гэхэд маш зоригтой, хүсэл тэмүүлэлтэй Пакистаны эмэгтэйчүүдийн сурч боловсрох тэгш эрхийн төлөө ямагт дуу хоолойгоо өргөж явдаг охин юм. Уг нь тэрээр нууц нэрээр өдрийн тэмдэглэлээ хөтөлдөг байсан боловч түүнийг олон улсын хүүхдийн энхийн шагналд нэр дэвшүүлэн, нийтийн дунд зарлаж орхисноор охины нэр усыг Талибаныхан мэдэж, улмаар аюулд өртөх болжээ. Түүний амьдардаг Мингора хот, Свот хөндий 2007-2009 оны хооронд Талибан бүлэглэлийн хяналтад орсон бөгөөд тэр хугацаанд охидын сургуулийг хааж байжээ.
11-хэн настайгаасаа блог хөтөлж, Пакистаны эмэгтэйчүүдийн эрхийн төлөө дуу хоолойгоо хүргэн тэмцэж эхэлсэн Малала Юсафзай охин өчигдөр халдлагад өртөн шархаджээ. Түүн рүү Талибан бүлэглэлийн зэвсэгт этгээд гал нээсэн байна. Охин Мингора хот дахь сургуулиасаа гэртээ харьж явах замдаа толгойдоо буудуулан хүнд шархдаад эмнэлэгт хүргэгджээ. Тэмцэгч охин руу халдсан энэ балмад явдлыг Пакистаны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд буруутгасан мэдэгдэл хийж, олон нийт ч Талибаны энэ үйлдэлд эгдүүцэн зэвүүцэж байна. Эмч нарын хэлснээр охины амь нас аюулаас хол байгаа гэж буй ч түүнд санаа зовсон олон нийт М.Юсафзайгийн аюулгүй байдалд санаа зовж, гадаадад эмчлүүлэх хэрэгтэй гэлцэж байна. М.Юсафзай халдлагад өртсөн гэдэг мэдээлэл тарсны дараа түүний аюулгүй байдлыг бодолцож, Ерөнхий сайд өөрийн нисдэг тэргийг Мингора хот руу илгээж, охиныг Пешаварын эмнэлэг рүү шилжүүлжээ.
М.Юсафзай охин 2009 оноос эхлэн BBC-гийн урду хэлээр цацагддаг сайтад өөрийн гэсэн блогийг хөтөлж, Талибан бүлэглэлийн дарамт дор тэдний амьдрал хэрхэн үргэлжилж буйг хувийн өдрийн тэмдэглэл маягаар бичдэг болсон юм. Тэрээр нас бага гэхэд маш зоригтой, хүсэл тэмүүлэлтэй Пакистаны эмэгтэйчүүдийн сурч боловсрох тэгш эрхийн төлөө ямагт дуу хоолойгоо өргөж явдаг охин юм. Уг нь тэрээр нууц нэрээр өдрийн тэмдэглэлээ хөтөлдөг байсан боловч түүнийг олон улсын хүүхдийн энхийн шагналд нэр дэвшүүлэн, нийтийн дунд зарлаж орхисноор охины нэр усыг Талибаныхан мэдэж, улмаар аюулд өртөх болжээ. Түүний амьдардаг Мингора хот, Свот хөндий 2007-2009 оны хооронд Талибан бүлэглэлийн хяналтад орсон бөгөөд тэр хугацаанд охидын сургуулийг хааж байжээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























