Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Г.ЛХАГВА

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн сарыг зарлаж, арваннэгдүгээр сар хот, хөдөөгүй соёл урлагтай холбоотой арга хэмжээ олонтой байлаа. Улаанбаатар хотоос бараг 900 гаруй км-ийн алс орших Завхан аймгийн Нөмрөг сумын Нийтийн номын сангийнхан соёлын бүтээлч сарын хүрээнд сумынхаа 12 жилийн дунд сургуулийн бага ангийн сурагчдын дунд “Миний дуртай ном” гар зургийн уралдаан зарлажээ. Хүүхдүүдийн уралдаанд ирүүлсэн бүтээлийн сумын Нийтийн номын сангийн нийгмийн сүлжээнд дэх хуудаст тавьж,  танилцуулж, бас номын сандаа тусгай булан гарган жижигхэн үзэсгэлэн болгон номын сангаар үйлчлүүлэгчдэд толилуулжээ.

Завхан аймгийн Нөмрөг сумын номын санч. мэдээллийн ажилтан Г.Нарандэлгэр “Нийгмийн сүлжээнд тавьсан нь оролцож байгаа хүүхдүүдийн хувьд төдийгүй томчуудын анхаарлыг татсан. Бас нийгмийн сүлжээд хэдэн лайк, шейр авсныг нь тусгайлан гаргаж ирсэн” гэлээ. Уралдаан тус сумын сургуулийн бага ангийн 22 хүүхэд бүтээлээ ирүүлжээ. Тэдгээрээс тавдугаар ангийн сурагч Б.Энэрэл тэргүүн байр эзэлж, гуравдугаар ангийн сурагч Г.Даваажаргал, М.Амирлан нар хоёр, гуравдугаар байрт оржээ.Харин тавдугаар ангийн сурагч Б.Хашхүү, нэгдүгээр ангийн сурагч Д.Болор-Уянга, дөрөвдүгээр ангийн сурагч О.Оюунзул нарын  бүтээл нийгмийн сүлжээнд их хандалт авсан зургаар тодорсон байна. Сумын нийтийн номын сангийн зүгээс уралдаанд тэргүүн байр эзэлсэн хүүхдүүдээ урамшуулж шагнасан байна.

Тавдугаар ангийн сурагч Б.Энэрэлийн бүтээл.

​​​​​​Гуравдугаар ангийн сурагч Г.Даваажаргалын бүтээл.

Гуравдугаар ангийн сурагч М.Амирлангийн бүтээл.

Цахим орчинд хамгийн олон лайк, шэйр авсан Б.Хашхүү, Д.Болор-Уянга, О.Оюунзул нарын бүтээл.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 29. БААСАН ГАРАГ. № 231 (7475)

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан