Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн форум боллоо

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэл, арга хэмжээ батлах тухай” 314 дүгээр тогтоол, “Соёлын тухай” хууль, “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай” хуулийн хэрэгжилтийг хангах, төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг хөгжүүлэх, соёл урлаг, спортын олон талт үйл ажиллагаагаар дамжуулан иргэдийг соён гэгээрүүлэх, үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх, соёл, спорт, аялал жуулчлалын салбарын эдийн засаг, нийгмийн үр өгөөжийг дээшлүүлэх зорилгоор “Соёлын бүтээлч сар” аяныг 2024 оны арваннэгдүгээр сарын 1-30-ны өдрүүдэд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороо, Соёл, урлагийн газраас улс орон даяар зохион байгуулж байгаа билээ.Аяны хүрээнд “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн форум” (Хөрөнгө оруулалт-Хамтын ажиллагаа)-ыг Улаанбаатар зочид буудлын их танхимд зохион байгуулсан бөгөөд энэхүү үйл ажиллагаанд соёлын бүтээлч сарын хүрээнд зохион байгуулагдсан гар зургийн уралдаан болон эсээ бичлэгийн уралдааны шагнал гардуулах ёслол, соёл, спорт, аялал жуулчлалын салбарын бодлогын танилцуулга, Соёл спортын эрхийн бичиг” танилцуулга илтгэл, Соёл, спорт, аялал жуулчлалын салбарын хөрөнгө оруулалтын орчин, боломж” илтгэл зэрэг соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны талаар хэлэлцсэн юм.Энэ удаагийн аяныг “Соёлын өв”, “Урлаг-уран бүтээл”, “Соён гэгээрэл”, “Спортын” чиглэлээр үзэсгэлэн, урлагийн тоглолт, бүтээлч экспо, хэлэлцүүлэг, спортын уралдаан тэмцээн, боловсролын хөтөлбөр, бүх нийтийн боловсрол олгох оролцоот хөтөлбөр зэрэг хүүхэд залуус, иргэдэд чиглэсэн 2700 гаруй арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн 500 орчим байгууллага, уран бүтээлчийн оролцоотойгоор арваннэгдүгээр сарын турш зохион байгууллаа гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан