Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах, Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуулийн захирал, дэд профессор, доктор Нгуен Лан Хиеу нар хамтын ажиллагааны гэрээ байгуулж, санамж бичигт гарын үсэг зурлаа.Тус үйл ажиллагаанд Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Сэрээжав, Элчин сайдын яамны гуравдугаар нарийн бичгийн дарга Т.Жавзандулам, ГССҮТ-ийн Дүрс оношилгооны тасгийн эрхлэгч Г.Лхагвасүрэн, Гар сарвууны мэс заслын тасгийн их эмч Б.Мандухай болон Ханой хотын Анагаах ухааны их сургуулийн холбогдох албаны төлөөллүүд оролцсон байна.Хамтын ажиллагааны хүрээнд Гэмтэл согог судлалын үндэсний төв, Ханой хотын Анагаах ухааны их сургуулийн эмнэлэг хооронд эмнэлзүйн технологи, эрдэм шинжилгээний сургалт, судалгаа хийх, урт болон богино хугацааны сургалтад эмч мэргэжилтнүүдийг хамруулах, хамтарсан үзлэг оношилгоо, мэс засал эмчилгээ хийх зэрэг олон талт ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөжээ.Энэ дагуу эхний ээлжинд ирэх 2025 онд ГССҮТ-ийн арван эмч мэргэжилтнийг Вьетнам улсад сургах, мөн тус төвийн Дүрс оношилгооны тасгийн цахим программыг шинэчлэх ажлыг эхлүүлэхээр болсон байна гэж Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс мэдээллээ. 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан