Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хоёрдугаар арав хоногийн дунд үед ихэнх нутгаар хүйтэрч, хур тунадас орох төлөвтэй байна Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний 10 сарын байдлаар 135 медаль хүртлээ "Рапид Хурд" хорооллын зүүн талаас урагш "Ривер гарден" хотхон руу хоёр эгнээ бүхий холбоос авто зам барина “Туулын хурдны зам” төслийн талбайн геологийн хэмжилт дуусжээ Нийслэлд гол нэрийн зарим барааны үнэ буурсан байна "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 62.3 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 1.22 САЯ ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй
Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурч, говь, талын нутгаар салхи, явган шуургатай, хүйтэн байх тул замын халтиргаа гулгаанаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2024 оны арваннэгдүгээр сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 14-19 хэм, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 9-14 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 7-9 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 7-9 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 8-10 хэм хүйтэн байна.

2024 оны арваннэгдүгээр сарын 28-наас 2024 оны арванхоёрдугаар сарын 02-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

28, 29-нд Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр, арванхоёрдугаар сарын 01-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 29, 30-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларч Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 13-18 хэм, Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 8-13 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 2-7 хэм хүйтэн байна.

Нийтэлсэн: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан