Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Барилгын салбар дахь төр ба хувийн хэвшлийн түншлэл”-ийн талаар хэлэлцэж байна Монгол Улсын иргэн бүр насан туршдаа нийгмийн хамгааллын цогц үйлчилгээнд хамрагдах эрхтэй “Эйр Индиа” нисэх компанийн онгоцны сүйрлийн уршгаар 240 гаруй хүний амь эрсдэв Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо СУРГАСАН 18 АДУУГ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ МОРЬТ ХАРВААНЫ ЗАРИМ ШАВЬ НАР ОРОЛЦЖЭЭ Г.Занданшатар: Бид асуудлыг ерөнхийлж бөөрөнхийлдөггүй, ацаглаж хойш тавьдаггүй, УЛСТӨРЖИЛТ ТАЛЦАЛГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР байна Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагт 4715 төгрөг төгрөг байна Төрийн байгууллага, албан тушаалтанд авлигаас урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлэв Аутизмын хүрээний эмгэгийн оношилгоог эрт илрүүлж, эмчлэх боломж нээгдлээ Алт цэвэршүүлэх үйлдвэртэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Их Хурал 2024-2028 оны стратеги төлөвлөгөөгөө баталсантай холбогдуулан УИХ-ын Тамгын газрын дэргэдэх Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичгийг өнөөдөр байгуулж, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал Д.Бумдарь, Монголын Хуульчдын холбооны  ерөнхийлөгч П.Одгэрэл нар гарын үсэг зурлаа.Тус санамж бичгийн хүрээнд УИХ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулахад мэргэжлийн холбоо дэмжлэг үзүүлж, хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх юм.Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах үеэр Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан “Монгол Улсын Их Хурал хүн төвт, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн үзэл баримтлалыг төгөлдөршүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд Монголын Хуульчдын холбоо зэрэг мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах нь чухал үр дүнтэй. Хамгийн энгийн жишээ татахад манай улсад нийт 2768 журам үйлчилж байгаа нь төрийн хүнд суртал, авлига бий болгох зэрэг сөрөг үр дагавар үүсгэж байна. Өөрөөр хэлбэл журмыг дагаж мөрдөхгүй байх сонголттой учраас эрх мэдэлтэнд давуу байдал бий болгох, иргэдэд хүндрэл учруулах суурь шалтгааны нэг” хэмээн онцоллоо.

Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч П.Одгэрэл шинэ парламент шинэ уур амьсгалаар ажиллаж, холбоодтай хамтран ажиллах эхлэл тавьсанд хуульчдын зүгээс талархалтай байгаагаа илэрхийлээд, хууль, эрх зүйн шинэчлэлийн Гурван төгөлдөршил бодлогыг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Хуульчдын зүгээс УИХ-ын стратеги төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу хуульд “хүн төвт” суурь үзэл баримтлалыг бий болгосноор шударга ёс, тэгш хөгжих боломж бий болно гэдгийг тодотголоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

2 Сэтгэгдэл
Сайн байцгаана уу олон түмэндээ Намайг Мара гэдэг, би Монгол хүн. Би Энэтхэгт нэг бөөрөө зарж, баяжсан түүхээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна. Би нэг удаа Прадханы зарыг онлайнаар олж харах хүртлээ санхүүгийн хувьд хэцүү байсан. Би тэдэнтэй цахим шуудангаар нь холбогдож, бөөрний донор болсон. Би тэдний эмнэлэгт нэг бөөрөө мөнгөө өгөөд өгчихсөн, хандив өгсөн ч эрүүл саруул байгаа. Би бөөрөнд зориулж 780 мянган ам.долларын цалин авч, тэр мөнгөөр өөрийн гэсэн компанитай болсон. Одоо би Мод баян, аз жаргалтай амьдарч байна. Хэрэв та санхүүгийн бэрхшээлтэй тулгараад байгаа эсвэл чинээлэг болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдохыг зөвлөж байна.

Хамгийн их уншсан