Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө

Дэлхийн банкны санхүүжилтээр “Монгол Улсад КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл”-ийн хүрээнд эмнэлгийн зориулалтаар бүрэн тоноглосон, түргэн тусламжийн хоёрдугаар ээлжийн 24 машиныг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өнөөдөр сумдын Эрүүл мэндийн төвүүдэд хүлээлгэн өглөө.

Төслийн хүрээнд нийт 75 автомашин нийлүүлэхээс эхний ээлжийн 20 машиныг өнгөрсөн аравдугаар сард гардуулан өгсөн бол энэ удаа Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дорнод, Дундговь, Завхан, Сэлэнгэ, Хэнтий, Өмнөговь аймгийн сумдын Эрүүл мэндийн төвийн удирдлагуудад өгч, түлхүүрийг нь гардууллаа.



Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан улсын хэмжээнд яаралтай тусламжийн тогтолцоог шинэ шатанд гаргахад түргэн тусламжийн чиглэлээр тусгайлан тоноглосон автомашинуудын хэрэгцээ чухлыг дурдаад цаашид бүх сумдын эрүүл мэндийн төвийг эмнэлгийн зориулалтаар тоноглогдсон, зөөврийн амьсгалын аппараттай, дефибрилятортой, хүчилтөрөгчийн баллонтой туулах чадвар сайтай машинаар хангах ажлыг зохион байгуулж байгаа гэв.

Дэлхийн банкны Суурин төлөөлөгчийн орлогч Хосе Диаз Санчез эдгээр автомашин нь туулах чадвар сайтай, Монгол орны эрс тэс цаг агаарын нөхцөлд зориулан тусгайлан тоноглогдсон гэдгийг онцолж байлаа. Үлдсэн гуравдугаар ээлжийн машиныг энэ ондоо багтаан бусад алслагдсан сумдын эрүүл мэндийн төвд өгөхөөр төлөвлөөд байна.


 




0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан