Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Улаанбаатарын анхны дагуул хот Шинэ Зуунмод хотыг бүтээн байгуулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “20 минутын хот” төлөвлөлтийн хүрээнд ирэх жилүүдэд хийх бүтээн байгуулалтын ажлуудынхаа талаар өнгөрсөн бямба гарагт олон нийтэд нээлттэй мэдээлэл өгсөн. Бүсчилсэн хөгжлийн хүрээнд Улаанбаатар хотын дагуул хот болох Шинэ Зуунмод хотыг 31.500 га талбайд барина. Өнөөдрийн байдлаар инженерийн шугам сүлжээг татах ажлууд хийгдэж байгаа бөгөөд зарим шугам, сүлжээний ажил арванхоёрдугаар сард дуусах юм.

Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар “Шинэ Зуунмод хот дээр дараах гурван ажлыг тэргүүнд хийнэ. Нэгт, дулааны станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина. Хоёрт, цэвэрлэх байгууламжийг шийднэ. Гуравт, Шинэ Зуунмод хотын авто замын зураг төслийг шийдүүлж, эхний ээлжид 51 км авто замыг барина. Явган хүний зам, дугуйн зам, ногоон байгууламжтай, замууд нэвт гарах төлөвлөлттэй байна. Дулааны цахилгаан станц, цэвэрлэх байгууламж, авто замтай хотод хэсэгчилсэн төлөвлөлтийн дагуу тендер зохион байгуулна. 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс Шинэ Зуунмод хот буюу Хөшигийн хөндий орчмын аж ахуйн нэгж, байгууллагуудаас татвар хурааж эхэлнэ. Ийнхүү Улаанбаатар хот газар нутгаа 31 мянган га-гаар тэлж, анхны дагуул хотоо бүтээн байгуулж эхэллээ” гэв.

Шинэ Зуунмод хот дараах бүсүүдтэй байна.

  • Эдийн засгийн чөлөөт бүс
  • Шинэ Зуунмод хотын төв, засаг захиргааны бүс
  • Оюутны хотхон, судалгаа шинжилгээний бүс
  • Тээвэр логистикийн бүс
  • Худалдаа, бөөний бүс
  • Үйлдвэрийн бүс
  • Олон улсын нисэх онгоцны буудал, агаарын каргоны бүстэй байхаар төлөвлөжээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан