Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
Сургалтын хөтөлбөр, сурах бичгийн шинэчлэлийн талаар ярилцав

Монгол Улсын Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Т.Галсан, Ардын багш, МУБИС-ийн хүндэт профессор Г.Лхаахүү нар бага ангийн сургалтын хөтөлбөр, сурах бичгийн шинэчлэл болон боловсролын салбарт хэрэгжиж буй зарим ажлын талаар санал бодлоо хуваалцав.Унших бичгийг сэргээж буй нь маш зөв гэдгийг тэд онцолж, ном унших нь оюун ухаан, сэтгэн бодох, хэл ярианы чадварыг хөгжүүлэхэд хамгийн чухал бөгөөд бага ангийн сурах бичиг хүүхдийн сонирхлыг татахуйц, насны онцлогт нь тохирсон өнгө төрхтэй, хамгийн гол нь монгол хүнийг төлөвшүүлэх ном байх учиртай хэмээлээ. Түүнчлэн мэргэжлийн чадварлаг боловсон хүчинд боловсролын салбарыг нээж, багшлах боломж бий болгож буй нь зөв бодлого гэсэн юм.

Зохиол, бүтээлээрээ монгол хэл, өв соёлоо хамгаалж, шинэ залуу үедээ эх хэлнийхээ эзэд байхыг үлгэрлэж ирсэн эрхэм яруу найрагч Т.Галсан нь Монгол хэл бичгийн дээд сургууль, Хэл иргэншлийн дээд сургуулийг санаачлан байгуулж, багшилж явсан төдийгүй Боловсролын яамны хэвлэлийн нэгдсэн редакцид хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарчээ. Түүний олон шавийн нэг Г.Лхаахүү нь анхны Цагаан толгойг бичиж хэвлэх үйлсэд гар бие оролцож явсан Ардын багш юм гэж Боловсролын яамнаас мэдээллээ.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан