Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
УДЭТ шинэ жилээр хайрыг "дуулна"

Шинэ жилийн уур амьсгал орсон өдрүүдээр УДЭТ хайрын тухай шинэхэн жүжгээр үзэгчдэдээ бэлэг барихаар боллоо.Нобелийн шагналт зохиолч Харольд Пинтерийн зохиол “The Lover” жүжиг найруулагч Г.Ган-Очирын шинэ найруулгаар 11 сарын 27-нд УДЭТ-ын тайзнаа тоглогдоно.Зохиолч, найруулагч, жүжигчин гэсэн театрын урлагийн үндсэн гурван талбарт бүтээн туурвиж, орчин үеийн театрын үзэгдэл болсон Английн домогт уран бүтээлч Харольд Пинтерийн “The Lover” жүжиг анх 1963 онд теле жүжиг хэлбэрээр үзэгчдэд хүрч, хожмоо дэлхийн олон оронд жүжиг болон тавигджээ.Найруулагч Н.Наранбаатар уг жүжгээс сэдэвлэн “Өчигдөр” хэмээх жүжгийг 2014 онд найруулан тавьж байсан. Харин энэ удаа УДЭТ-ын олон бүтээлийн хөдөлгөөний найруулагчаар ажилласан, найруулагч Г.Ган-Очир “Хайр хэнд хэрэгтэй вэ” гэсэн тодотгол дор, цоо шинэ найруулгаар үзэгчдийн хүртээл болгохоор бэлтгэл ажилдаа ороод байна.Найруулагч Г.Ган-Очир, “Орчин үеийн залуус хайрыг юу гэж ойлгож байна. Хайрын утга учир өнөөдөр юу болж хувирав гэдгийг хөгжим болоод хөдөлгөөний хэлээр үзэгчдэд хүүрнэнэ.Жүжигт дүр бүтээх жүжигчид болон уран бүтээлийн багт УДЭТ-ын жүжигчин М.Тогтохжаргал, О.Майдарравжаа, Ц.Рагчаа, Б.Золзаяа нар ажиллаж байна гэж Улсын Драмын Эрдмийн Театраас мэдээллээ. 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан