Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хоёрдугаар арав хоногийн дунд үед ихэнх нутгаар хүйтэрч, хур тунадас орох төлөвтэй байна Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний 10 сарын байдлаар 135 медаль хүртлээ "Рапид Хурд" хорооллын зүүн талаас урагш "Ривер гарден" хотхон руу хоёр эгнээ бүхий холбоос авто зам барина “Туулын хурдны зам” төслийн талбайн геологийн хэмжилт дуусжээ Нийслэлд гол нэрийн зарим барааны үнэ буурсан байна "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 62.3 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 1.22 САЯ ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй
ЦАГ АГААР: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар тогтуун байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

2024 оны арваннэгдүгээр сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Нутгийн баруун баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар бага зэрэг дулаарч Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 10-15 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 3-8 хэм хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 3-8 хэм, бусад нутгаар 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 2-4 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 4-6 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 4-6 хэм хүйтэн байна.


2024 оны арваннэгдүгээр сарын 18-наас 2024 оны арваннэгдүгээр
сарын 22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

18-нд Хэнтийн уулархаг нутгаар, 20, 21-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 20, 21-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Хүрэнбэлчир орчимоор шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 10-15 хэм, Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 2-7 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна.

Нийтэлсэн: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан