Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хоёрдугаар арав хоногийн дунд үед ихэнх нутгаар хүйтэрч, хур тунадас орох төлөвтэй байна Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний 10 сарын байдлаар 135 медаль хүртлээ "Рапид Хурд" хорооллын зүүн талаас урагш "Ривер гарден" хотхон руу хоёр эгнээ бүхий холбоос авто зам барина “Туулын хурдны зам” төслийн талбайн геологийн хэмжилт дуусжээ Нийслэлд гол нэрийн зарим барааны үнэ буурсан байна "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 62.3 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 1.22 САЯ ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй
“Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэргийн шинжтэй 9 үйлдлийг илрүүлжээ

Экологийн цагдаагийн албанаас  Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг “Майн ам”, “Монгол алт” зэрэг газарт гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор энэ оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн хяналт шалгалт зохион байгуулж, Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлд заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэргийн шинжтэй 9 үйлдлийг илрүүлж, 34 этгээдийг холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Хяналт шалгалтаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 13 экскаватор, усан буу 6, Зил-131 автомашин 5, Норд бенц маркийн ачааны автомашин 1-ийг битүүмжилж, экологи, эдийн засагт учирсан хохирлын үнэлгээг хийлгүүлэн, хууль бусаар газрын хэвлийд халдахаар нууж байршуулсан техник, бартаа саадтай ууланд нуусан хүнд даацын экскаватор 5-ыг олж тогтоон, цагдаагийн байгууллагад татан байршуулж ажилласан.

Мөн дээрх этгээдүүдтэй гэмт хэрэг хамтран үйлдсэн, хууль бусаар олборлосон алтыг худалдан авч, санхүүжүүлж байсан Я.Э-ийн гэрт Нийслэлийн прокурорын газрын зөвшөөрлөөр нэгжлэг хийж 819.5 грамм алт, 65 килограмм цагаан мөнгө, бэлнээр 60 сая төгрөг, бичиг баримтгүй галт зэвсэг 2-ыг хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг Прокурорын газрын хяналт доор зохион байгуулж байна гэж Экологийн цагдаагийн албанаас мэдээллээ. 


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан