Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хоёрдугаар арав хоногийн дунд үед ихэнх нутгаар хүйтэрч, хур тунадас орох төлөвтэй байна Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний 10 сарын байдлаар 135 медаль хүртлээ "Рапид Хурд" хорооллын зүүн талаас урагш "Ривер гарден" хотхон руу хоёр эгнээ бүхий холбоос авто зам барина “Туулын хурдны зам” төслийн талбайн геологийн хэмжилт дуусжээ Нийслэлд гол нэрийн зарим барааны үнэ буурсан байна "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 62.3 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 1.22 САЯ ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй
ГОЛОМТ БАНКНЫ НЭРЭМЖИТ “АЖИЛТАЙ, ТЭТГЭЛЭГТЭЙ” ШИЛДЭГ 100 ОЮУТАН ТОДОРЛОО

Сайн сайхныг санхүүжүүлэгч Голомт банкны нэрэмжит “Ажилтай, тэтгэлэгтэй” шилдэг 100 оюутан тодорлоо. 20 дахь жилдээ зохион байгуулж буй энэ удаагийн тэтгэлэгт хөтөлбөрт Монгол Улсын их, дээд сургуулиудын 3, 4-р дамжааны 1,500 гаруй оюутан материалаа ирүүлснээс шилдэг оюутнуудаа шалгаруулж, 2024 оны 11-р сарын 14-нд батламж гардуулан “Голомт банкны нэрэмжит тэтгэлэгт оюутан” хэмээх алдрыг хүртээлээ.Улс эх орны тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, боловсролыг дэмжих, оюутан залууст санхүүгийн болон тэдний хөдөлмөр эрхлэлтэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Голомт банк нийгмийн хариуцлагын хүрээнд бизнесийн салбараас анхлан “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын 50 гаруй их, дээд сургуулийн мэргэжлийн чиглэл харгалзахгүй 1,800 гаруй оюутанд сургалтын тэтгэлэг олгожээ.“Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 20 дахь жилийн ойн босгон дээр тэтгэлгийн хэмжээг 2,000,000 төгрөг болгон нэмэгдүүлж, тэтгэлэгт оюутан Голомт банканд урилгаар бүтэн болон хагас цагаар шууд ажиллаж эхлэх боломжтой болсон. Энэхүү хөтөлбөрийн тэтгэлэгт оюутан болсноор Голомт академийн хувийн хөгжлийн болон мэргэжлийн сургалт, эрүүл мэндийн хөтөлбөрт хамрагдаж, суралцах хугацаандаа мэргэжлийн ментор, коучингийн удирдлагатай хамтран ажиллах зэрэг олон боломжийг хүртэнэ

Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр” нь үндэсний хэмжээний, нэр хүндтэй хөтөлбөр бөгөөд 2024-2025 оны хичээлийн жилд нийт 200 сая төгрөгийн тэтгэлгийг ийнхүү 100 оюутанд олгосноор тэтгэлгийн үр шимийг хүртсэн шилдэг оюутны тоо 1,900 гаруйд, тэтгэлгийн хэмжээ 1.3 тэрбум төгрөгт хүрлээ.

Сайн сайхныг санхүүжүүлнэ

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан